МӨС ЦӨМӨРЧ АВТОМАШИН ГОЛД ЖИВЖЭЭ


Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт "Хустай-Арал" гэдэг газрын чиглэлд 16-54 БӨТ улсын дугаартай "Элентра" загварын суудлын автомашинтай иргэн З /35 настай, эрэгтэй/ Ховд голын мөсөн дээгүүр зорчиж яваад мөс цөмөрч автомашин суужээ.

Энэ тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 04:13 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 31 дүгээр ангийн 13 алба хаагч, 2 автомашинтай 04:31 цагт хүрэлцэн очиж 1:40 цаг ажиллаж автомашиныг татан гаргаж аймгийн Цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Мөн тус аймгийн Толбо сумын дөрөвдүгээр баг /сумаас зүүн урагш 35 км-т/ Өлгий сумаас Дэлүүн сумын чиглэлд 20-12 БӨА улсын дугаартай "Уаз-469" загварын автомашин 11.08-ны өдрийн 20:30 цагт Толбо сумын 4 дүгээр багийн /сумаас зүүн урагш 35 км-т/ "Дөрөө" нуурын мөсөн дээгүүр зорчиж яваад мөс цөмөрч автомашин нь живж, жолооч Б /33 настай, эрэгтэй/ эсэн мэнд гарчээ.

Энэ тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн 11:55 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 31 дүгээр ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай 17:45 цагт хүрэлцэн очиж нуурын захаас автомашин хүртэлх 400 метрийн мөсийг хагалж, зам гарган арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн 14:50 цагт татан гаргаж нийт 20:05 цаг ажилласан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 1 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 1 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 1 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 4 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 4 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 4 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 5 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 6 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 6 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ Өчигдөр
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь Өчигдөр
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ Өчигдөр
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ Өчигдөр
Улаанбаатарт бороо орно Өчигдөр