ЗАСАГ ДАРГА НАР ОНЦГОЙ ТОХИОЛДОЛД АШИГЛАХ ЁСТОЙ ХӨРӨНГИЙГ ЗОРИУЛАЛТЫН БУСААР АШИГЛАЖЭЭ


АТГ-аас дүүргийн засаг дарга нарыг төсөвт батлагдсан хөрөнгөө зориулалтын бусаар зарцуулсан гэдгийг тайлагнасан байна. онцгой тохиолдлуудад ашиглах ёстой 30 хувийг нөөц хөрөнгийг шагнал гардуулах тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхэд зарцуулсан байна.

Байгалийн гамшигт үзэгдэл болон техникийн холбогдолтой томоохон осол болж тухайн аймаг, дүүрэг, сумд хохирол гарвал түүнийг арилгахад зориулж Засаг дарга нар нийт баталсан төсвийнхөө 30 хувийг нөөцдөө авч үлддэг журамтай. Гэтэл гамшиг, ослын хохирлыг арилгахад чиглэсэн энэ хөрөнгийг Засаг дарга нар шагнал урамшуулал, баяр наадам, хүлээн авалт, тэмцээн уралдаан зохион байгуулахад зарцуулж байсан нь Авлигатай тэмцэх газрын шалгалтаар илэрчээ.

Сони: төсөвлөсөн хөрөнгөө зориулалтын бусаар ашигласан дүүргүүдийн тухайд Багахангай дүүрэг "Шинэ жилийн баяр"-ыг тэмдэглэн өнгөрүүлэхэд 4.6 сая төгрөг, "Санхүү, эдийн засгийн ажилтны өдөр"-ийг тохиолдуулан шагнахад 5.1 сая төгрөг, Баянзүрх дүүрэг Волейболын тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг урамшуулахад 1.7 сая төгрөг, Сагсан бөмбөгийн лигийн тэмцээн зохион байгуулахад 27.3 сая төгрөг,Чингэлтэй дүүрэг Шагнал, урамшуулалд 132 сая төгрөг, Налайх дүүрэг Буцалтгүй тусламжид 2015 онд 1.9 сая төгрөг, 2016 онд найман сая төгрөг, 2017 оны нэгдүгээр улиралд найман сая төгрөг, Уралдаан тэмцээнд 2015 онд 59.4 сая төгрөг, 2016 онд 40 сая төгрөг, 2017 оны нэгдүгээр улиралд долоон сая төгрөг, Шагнал урамшуулалд 2015 онд 22 сая төгрөг, 2016 онд зургаан сая төгрөг, 2017 оны нэгдүгээр улиралд таван сая төгрөг, Бусад санхүүгийн дэмжлэгт 2015 онд 57.8 сая төгрөг, 2016 онд 62.3 сая төгрөг, 2017 оны нэгдүгээр улиралд 17 сая төгрөг, Баяр наадамд 2016 онд 26.7 сая төгрөг, 2017 оны нэгдүгээр улиралд 2.6 сая төгрөг, Сүхбаатар дүүрэг 2015 онд Одонтой эхчүүдэд хүндэтгэл үзүүлэхэд 18.7 сая төгрөг, 2016 онд 32 сая төгрөг, 2017 онд 69.2 сая төгрөг Ахмадуудад хүндэтгэл үзүүлэхэд 2016 онд 75.3 сая төгрөг, 2017онд 121.9 сая төгрөг, Цагаан сараар, 84.5 сая төгрөг Сонгинохайрхан дүүрэг Шагналд 2015 онд 9.9 сая төгрөг, Тэмцээн уралдаан, наадам, туршлага солилцох аялалд 2016 онд 18.6 сая төгрөг, Засаг даргын нөөц хөрөнгөөс шагнал, урамшуулал, тэмцээн уралдаан, наадам, туршлага солилцох аялалд, хүндэтгэл үзүүлэх, баяр тэмдэглэх, мэндчилгээ хүргэх зэрэг зардалд нийтлэг зарцуулсан нь буруу. гэнэтийн осол гамшиг болоод айл өрхийг нүүлгэн шилжүүлэх болбол засаг дарга ийнхүү төсөвлөсөн хөрөнгөө өөр зүйлд зарцуулсаар дуусссан байхаар байгаа юмаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 17 минутын өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 1 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 1 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 2 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 2 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 2 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 5 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 5 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 5 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 6 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 7 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 7 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ Өчигдөр
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь Өчигдөр