“ХҮҮХДИЙН ЭРХ, ХАМГААЛАЛ-ТӨР, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮҮРЭГ ОРОЛЦОО” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар нь НИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран “Хүүхдийн эрх, хамгаалал-төр, хуулийн этгээдийн үүрэг оролцоо" төслийн хүрээнд төрийн албан хаагчийг чадавхжуулах сургалтыг өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулж байна.

Сургалтын нээлтэд Нийслэлийн ядуурлыг бууруулах, Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, ЗГХА-ГБХЗХГын дарга О.Алтансүх, НХГБХГ-ын дарга Ө.Ган-Өлзий нар болон албаны бусад хүмүүс оролцов.

Энэхүү сургалтыг зохион байгуулсанаар Төрийн албан хаагчдыг хүүхдийн эрх, хамгаалын чиглэлээр чадавхжуулах, тэдний үүрэгт ажлын чиглэлийн дагуу хүүхэд, гэр бүлд чиглэсэн үйлчилгээг үзүүлэх арга зүй өгөх, шинээр гарсан хууль тогтоомжуудаас гэр бүл, хүүхдийн холбогдолтой заалтуудыг хэрхэн хэрэгжүүлж ажиллах, чиглэлийн байгууллагын үүрэг оролцоо, хамтын ажиллагааг сайжруулна гэж үзжээ.

Хууль зүй, дотоод хэргийн яамны ахлах мэргэжилтэн Д.Саруул, Санхүүгийн зохицуулах хорооны Тамгын газрын дарга Б.Батзориг, Улсын Прокурорын ерөнхий газрын хяналтын прокурор Г.Оюунболд нарын гэр бүл, хүүхдийн эрх хамгааллын болон дагалдан гарсан журмууд, Зөрчлийн тухай хуулийг боловсруулах ажлын хэсэгт ажилласан эрхзүйчид тус сургалтын чиглүүлэгч багшаар ажиллах аж.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон Хүүхдийн эрх, хамгааллын холбогдолтой хууль, тогтоомж, журмыг хэрэгжүүлэх явцад дүүргүүдийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн ажилтануудын ойлголт хандлага нэмэгдэж, төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо сайжирна гэж зохион байгуулагчдын зүгээс хэлж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 14 минутын өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 17 минутын өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 24 минутын өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 1 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 2 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 2 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 21 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 21 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 23 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 23 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 23 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ Өчигдөр
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь Өчигдөр
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ Өчигдөр
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ Өчигдөр
Улаанбаатарт бороо орно Өчигдөр
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр