ТУСГАЙ ДУУТ ДОХИО АШИГЛАВАЛ 100 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОЖ, ГУРВАН ОНОО ХАСНА


Замын цагдаагийн албанаас 2017 оны аравдугаар сарын 30-ны өдрөөс "Тээврийн хэрэгсэлд тусгай дуут дохио болон гэрлэн дохио тавих журам"-ын хэрэгжилтийг хангах үүднээс эрчимжүүлсэн хяналтыг зохион байгуулж байна.

Аравдугаар сарын 30-наас хойшхи хяналт шалгалтад 937 тээврийн хэрэгсэл хамрагдаж 102 зөрчлийг илрүүлжээ. Тодруулбал тусгай дуут дохио хэрэглэх тусгай зөвшөөрөл дууссан 30, зөвшөөрөлгүй 66, зөвшөөрлийн оныг засварласан, зөвшөөрснөөс өөр өнгийн гэрлэн дохио хэрэглэсэн зөрчлүүд илрүүлсэн байна.

Гудамж талбайд шалгалт хийхээс гадна тусгай дуут дохио тавьж ашиглаж байгаа эрх бүхий байгууллагуудыг хамруулсан. Тухайлбал Гадаад харилцааны яам, нийслэлийн төр захиргааны авто бааз, Засгийн газрын авто бааз, ЦЕГ, ИНЕГ-ын авто бааз зэрэг 8 байгууллагын 1100 гаруй тээврийн хэрэгслийг шалгалаа. Шалгалтын хүрээнд 102 зөрчил илрүүлсэн бөгөөд илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгээд байна. Замын цагдаагийн албанаас цаашид тусгай дуут дохиог ашиглаж байгаа нөхцөл байдалд байнгын хяналт тавьж ажиллахаас гадна тусгай дуут дохио хэрэглэж, замын хөдөлгөөнд давуу байдлаар оролцох, онцын шаардлагагүй үед тусгай дуут дохио хэрэглэдэг зэрэг зөрчлүүдийг арилгахын тулд ажиллаж байгаа юм байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1412 тээврийн хэрэгсэл тусгай дууд болон гэрэлт дохио ашиглах зөвшөөрөлтэй байна. 2017 оны аравдугаар сарын 30-наас хойш нэмж зөвшөөрөл олгохгүй байхад анхаарч ажиллаж байгаа.

Зөрчлийн тухай хуулийн 14,7-д Тээврийн хэрэгсэл эзэмшигчийг 100,000 төгрөгөөр торгож, тухайн тээврийн хэрэгслийг жолоодож буй жолоочийн 3 оноог хасдаг. Харин зөвшөөрөлгүйгээр тусгай дуут дохиог ашиглах юм бол түүнийг хурааж авах үйл ажиллагааг авдаг байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 18 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 18 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 20 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 20 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 20 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 21 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 22 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 22 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 22 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 23 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 23 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 2025/06/29
Нийслэлд +31 градус дулаан байна 2025/06/29
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28