БАНКАНД ХАЛДСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ГУРВАН ЗАЛУУД ЭРҮҮ ҮҮСГЭН ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ


Нийслэлийн Баянзүрх дүүрэгт харьяалагдах 'Шөнийн зах' худалдааны төвд байрлах Хаан банкинд өчигдөр 19.20 цагийн орчим галт зэвсэгтэй гурван этгээд дайран орсон тухай бид мэдээллэсэн билээ.

Цагдаагийн байгууллагаас өгч байгаа мэдээллээр бол гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй 17-19 насны гурван этгээдийг саатуулан шалгаж байгаа гэнэ. Тухайн хэргийг үйлдсэн этгээдүүд нь банканд ямар нэгэн хохирол учруулаагүй бөгөөд тухайн үйл явдлаас үүдэж хүн амьтан эрүүл мэнд амь насаараа хохирсон зүйл байхгүй аж.

Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид болон Нийслэлийн цагдаагийн газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид гэмт этгээдүүдийг илрүүлэх ажиллагааг хамтран зохион байгуулсан байна. Шижигтнүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгалтын ажил явагдаж байгаа аж.

Мөн түүнчлэн уг сэжигтнүүд нь Сант сургуулийн сурагч гэх мэдээлэл ташаа бөгөөд баттай бус эх сурвалжийн мэдээллээр аж ахуйн нэгж, иргэдийн нэр хүндэд халдсан мэдээллийг олон нийтэд цацахгүй байх тал дээр анхаарах шаардлагатай байна гэлээ. Мөн түүнчлэн тухайн этгээдүүдийг сэжиглэн шалгаж байгаа бөгөөд гэм буруугүй асуудал шүүхийн шатанд шийдэгдэнэ. Одоо бол шалгалтын ажил явагдаж байна хэмээв.

Б.Ирээдүй


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт 31 градус дулаан байна 11 минутын өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 19 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 19 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 20 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 20 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 21 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 22 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 22 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 22 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 22 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 23 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 23 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 2025/06/29
Нийслэлд +31 градус дулаан байна 2025/06/29
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28