ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДАЛД НӨЛӨӨЛСӨН ЭТГЭЭДЭД ХАРИУЦЛАГА ТООЦОХООР БОЛЛОО


Төрийн тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын албаны хамгаалагч П.Мөнх-Оргилд шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхийг оролдсон үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцлага тооцохоор боллоо.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд баримт бичгийн үзлэг хийх болсон талаар урьдчилж мэдэгдсэний дагуу 2017 оны аравдугаар сарын 27-нд очиход хамгаалалтын албаны хамгаалагч П.Мөнх-Оргил "зөвшөөрөл аваагүй" үндэслэлээр яамны байранд нэвтрүүлээгүй аж.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт "...Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн болон Засгийн газрын гишүүн, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн бус аливаа байгууллага албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно" гэж заасан байдаг.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт "Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.", 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт "Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал ... түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулна" гэж заасны дагуу аливаа төрийн байгууллага, албан тушаалтан шүүгчийг нэвтрүүлэх, үзлэг хийх боломжоор хангах үүрэгтэй.

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс холбогдох байгууллагуудад дахин ийм зөрчил гаргахгүй байхыг сануулж, албан бичиг хүргүүлжээ.

ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ ХАМГААЛАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 16 минутын өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 30 минутын өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 19 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 19 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 21 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 21 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 21 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 22 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 22 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 23 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 23 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 23 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно Өчигдөр
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 2025/06/29
Нийслэлд +31 градус дулаан байна 2025/06/29
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28