МОНГОЛЫН ИНЖЕНЕР, АРХИТЕКТОРУУД ХОТЫН ТӨВЛӨРЛИЙГ БУУРУУЛАХ ГАРЦЫГ ХЭЛЭЛЦЭВ


Монголын Барилгын зураг төсөл зохиогчдын холбооноос өнөөдөр "Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулж, тулгарч буй хүндрэлээс гарах арга замууд" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Сонирхолтой нь уг хэлэлцүүлэгт хэн нэгэн дарга биш зөвхөн мэргэжлийнхэн, зөвхөн шилдгүүд оролцож өөр өөрийн сэтгэлд мэргэжлийн үүднээс буугаад байгаа гарцуудыг хуваалцан ярилцлаа. Уулзалтад НҮБ-ын "НАМА" төслийг төлөөлж Л.Баярмаа, Барилгын зураг төсөл зохиогчдын холбооны ерөнхийлөгч, Дулаан хангамжийн Зөвлөх инженер Н.Дорж, тус холбооны Ерөнхийлөгчийн зөвлөх, Монгол Улсын Зөвлөх архитектор Г.Мягмар, гүйцэтгэх захирал, Мэргэшсэн архитектор А.Батцэнгэл нарын Монгол Улсын зөвлөх инженер, мэргэшсэн архитекторууд оролцон хот байгуулалт, ус хангамж, ариутгах татуурга, инженер геологи, цахилгаан хангамж, усны барилга байгууламж гэхчлэн өөр өөрийн мэргэшсэн чиглэлээр санал бодлоо солилцсон юм.

Тухайлбал, Барилгын зураг төсөл зохиогчдын холбооны ерөнхийлөгч, Дулаан хангамжийн Зөвлөх инженер Н.Дорж, "Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах шаардлага" сэдэвт видео танилцуулга хийсэн. Тэрбээр Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, Ногоон хөгжлийн бодлого, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө гэхчлэн цаг хугацаа, хүч хөрөнгө зарцуулсан олон бичиг баримт боловсрууллаа. Үүнд донор байгууллагаас ч их хэмжээний хөрөнгө зарцууллаа. Гэтэл өнөөдөр асуудал хэвээрээ байна. Үүний гол алдаа нь засаглалын хямрал, баталсан төлөвлөгөөгөө мөрддөггүй явдалтай холбоотой" хэмээн ярьсантай хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгдэж байв.

Хэлэлцүүлэгт оролцогчид улстөрчид, эрх баригчид юу ярьж, ямар гарц олж, хэрхэн буруутсаар цаг алдаж буйг нийтээрээ харж байна. Мэргэжлийн хүмүүс нэгдэж ямар гарц олж харж байгаагаа санал болгох цаг ирлээ гэцгээж байсан бөгөөд хэлэлцүүлгээс гарсан саналуудаа нэгтгэн Барилга, хот байгуулалтын Сайдад хүргүүлэхээр болов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт 31 градус дулаан байна 6 минутын өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 19 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 19 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 20 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 20 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 20 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 21 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 22 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 22 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 22 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 23 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 23 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 2025/06/29
Нийслэлд +31 градус дулаан байна 2025/06/29
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28