ГАДААД РУУ ЭМЧЛҮҮЛСЭН ИРГЭДИЙН 41,3 ХУВЬ НЬ БНСУ-ЫГ ЗОРЬДОГ


Гадаад улсад эмчилгээнд хамрагдсан иргэдийн сүүлийн 2 жилийн судалгаанаас хархад эрхтэн шилжүүлэн суулгах, зүрх судасны мэс засал, мэдрэлийн мэс заслын шалтгааны улмаас нийт 198 иргэн гадаад улсад эмчилгээнд хамрагджээ. Тэгвэл гадаад улсад эмчлүүлж байсан 39 төрлийн өвчнөөс 7 өвчнийг эх орондоо эмчилдэг боллоо.

Манай улсад эмчлэх боломжгүй гадаад улсад эмчлүүлдэг 39 төрлийн өвчин байснаас 7-г нь дотооддоо эмчилдэг болж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 198 иргэн 11 тэрбум 398 сая 400 мянган төгрөгийг гадаад улсад эмчилгээнд зарцуулсан байна. Дээр 3 өвчний улмаас эмчилгээнд хамрагдсан иргэд нийт эмчилгээнд хамрагдсан иргэдийн 71,2%-ийг эзэлж, нийт гадаад улсад эмчилгээнд гарсан мөнгөний 68,9%-ийг эзэлж байна. Гадаад улсад эмчлүүлж байсан 39 төрлийн өвчнөөс доорхи 7 өвчнийг эх орондоо эмчилдэг боллоо. Үүнд :

• Гүрээний ба нурууны артерийн нарийсал, бөглөрлийн үеийн мэс засал,

• Дунд тархи багана бүтцийн байрлалтай мальформац,

• Зүрхний хэм алдалтын үеийн эмчилгээ болох абляци,

• Улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолойн фистул,

• Ходоод гэдэсний хавдрын үеийн хими эмчилгээ

• Түлэгдлийн улмаас үүссэн талбай ихтэй соривын эмчилгээ,

• Өндгөвчний төрөлхийн дутуу хөгжил болон эрэгтэйчүүдийн үрийн сувгийн эмгэгээс үүдсэн үргүйдлийн эмчилгээ батаж байна

Тодруулбал мэдрэлийн мэс заслын 2, зүрхний мэс заслын 1, хавдрын 2, гэмтлийн 1, үргүйдлийн 2 өвчнийг эх орондоо эмчилдэг болсон. 2016 оны 7 дугаар сараас хойш Зүрхний хэм алдалтын үеийн эмчилгээ болох абляци эмчилгээг давхардсан тоогоор 100 гаруй хүн, тархины судсан дотуурх мэс заслын эмчилгээг 414 хүн эх орондоо хийлгэсэн байна. Зүрхний хэм алдалтын эмчилгээг зүүн өмнөд Азийн орнуудад 8000-20000 ам доллар, тархины судсан дотуурх мэс заслын эмчилгээг доод тал нь 50000 доллар төлдөг. Энэ нь зөвхөн эмчилгээний зардал юм. Үүн дээр хамт яваа хүний онгоц, хоол унаа, амьдралын зардал нэмэгддэг байна. Дашрамд сонирхуулхад зайлшгүй шаардлагаар гадаадад руу эмчлүүлсэн нийт иргэдийг явсан улсаар нь хувааж ангилж үзэхэд БНСУ-д 41.3%, БНЭУ-д 26.6%, БНХАУ-19% тус тус эмчилгээ хийлгэсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 47 минутын өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 1 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 1 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 20 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 20 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 22 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 22 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 22 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 23 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь Өчигдөр
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ Өчигдөр
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ Өчигдөр
Улаанбаатарт бороо орно Өчигдөр
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ 2025/06/29
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 2025/06/29
Нийслэлд +31 градус дулаан байна 2025/06/29