376 ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИД ШАЛГАЛТ, ТОХИРУУЛГА ХИЙЖЭЭ


2017 оны 10 сарын байдлаар УНТЭ, УХТЭ , Өмнөговь, Говьсүмбэр, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг болон сумын эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төв, Багануур, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд ашиглагдаж байгаа өвчтөний хяналтын монитор, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, цахилгаан мэс заслын аппарат, хүчилтөрөгчийн аппарат, дефибрилляторт буй нийт 376 эмнэлгийн тоног төхөөрөмжид шалгалт тохируулга хийжээ.

Томилолтоор ажилласан аймгуудын гэмтэлтэй тоног төхөөрөмжтэй танилцаж, боломжит засвар үйлчилгээг тухай бүр гүйцэтгэгч, заавар зөвлөмж өгч ажилласан.

5 багт ажилласан эмнэлгийн тоног төхөөрөмжийн 5 инженерүүд 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгооны эмчилгээний төвийн гэмтэлтэй байсан 180 тоног төхөөрөмжийг газар дээр нь завсарлан хэвийн үйл ажиллагаанд оруулж, 52 тоног төхөөрөмжийн гэмтлийг оношилсон байна. “Эмнэлгийн тоног төхөөрөмж, мэдээллийн технологийн хөрөнгийн төлөвлөлтийн системийн ашиглалт" сэдэвт 5 удаагийн сургалтад танхимаар ЭМЯ болон НЭМГ-ын харьяа байгууллагын 85 инженер, техникийн ажилчид, телемидицинээр 18 аймгийн оролцогчид хамрагдсан байна.

2017.10.18-20-ны өдрүүдэд зохион байгуулсан “Эмнэлгийн техник, тоног төхөөрөмжийн бүртгэл ба засвар үйлчилгээ" сэдэвт 3 өдрийн сургалтад ЭМЯ-ны харьяа байгууллага болон АНЭ, БОЭТ-үүдийн 46 инженер, техникийн ажилчид хамрагдсан.

“Эрүүл мэндийн төвүүд, клиникийн эмнэлгийн архитектур төлөвлөлт, хэтийн төлөв" сэдэвт зөвлөгөөг ЭМЯ, БХБЯ, ЭМХТ, Монголын архитекторуудын эвлэлтэй хамтран зохион байгуулсан бөгөөд нийт 50 эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд оролцжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 12 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 12 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 14 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 14 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 14 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 15 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 16 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 16 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 16 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 17 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 17 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28