САЙД Д.СУМЪЯАБАЗАР КАНАДЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА


Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр /2017.11.07/ Канад улсаас Монголд суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Дэвид Спрулыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд Дэвид Спрул “Канад улс Монгол Улсын уул уурхайн салбарт томоохон хөрөнгө оруулагчид тооцогддог. Манай хөрөнгө оруулагчдын зүгээс танай улсаас тогтвортой, ойлгомжтой байдлыг хүсч байна" гэлээ. Мөн тэрбээр УУХҮЯ, БОАЖ-ын яамтай уул уурхайн удирдлага менежментийг сайжруулах, ил тод үйл ажиллагаа явуулах тал дээр хамтран ажиллах гурван томоохон төсөл боловсруулсан талаар дуулгасан.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Манай Засгийн газрын зүгээс хариуцлагатай, ил тод уул уурхай, тэр тусмаа нөхөн сэргээлтээ сайн хийж, орон нутгийн хөгжилд анхаарлаа хандуулдаг хариуцлагатай компаниудыг бүрэн дэмжинэ. Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд гаргахад томоохон нөлөө үзүүлсэн улсуудын нэг бол Канад улсыг гэж би боддог. Тиймээс танай улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, дараа дараагийн төслүүдийг амжилттай хамтран хэрэгжүүлэх алхамуудыг тавина. “Аивенхоу Майнз", “Эрдэнэ ресурс" цаашлаад “Центерра гоулд"-ын төсөл дээр Засгийн газрын зүгээс болон яамны зүгээс анхаарч ажиллана" гэв.

Түүнчлэн өнгөрсөн жилийн гуравдугаар сард зохион байгуулагдсан Канадын хайгуулч, олборлогчдын холбооны /PDAC/-ын чуулга уулзалтын үеэр манай улсад хөрөнгө оруулах сонирхолтой олон аж ахуйн нэгж байсанд сэтгэл өндөр байна. Мөн энэхүү чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулагдсан “Монголд тогтвортой байдлын төлөө нөөц боломжийг нээх нь" сэдвээр форумыг дахин ирэх оны гуравдугаар сарын 4-7-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байгаагаа хэлсэн.

Сайд Д.Сумъяабазар Канад улстай уул уурхайн тэргүүлэх технологийг нэвтрүүлэх, боловсон хүчнийг чадавхижуулах зэрэг хэд хэдэн зүйл дээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр уламжилсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 11 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 11 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 13 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 13 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 13 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 14 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 15 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 15 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 15 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 16 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 16 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28