ЭМИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭНИЙ САНГИЙН ШИНЭ ЛАЙСМЕД ПРОГРАМ АШИГЛАЛТАНД ОРЛОО


Эрүүл мэндийн хөгжлийн төв нь Эмийн зохицуулалтын үйл ажиллагааг ил тод, түргэн шуурхай хүргэхийн тулд олон ажлуудыг зохион байгуулан хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ оны 11 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн Шинэчлэгдсэн Лайсмед програмыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.

Анх 2006 оноос эхлэн Импорт, экспортын лиценз олгох үйл ажиллагааг түргэн шуурхай болгох, тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын мэдээлэл болон бүртгэлтэй эмийн мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох зорилгоор интернэтэд суурилсан Лайсмед програмыг нэвтрүүлж үйл ажиллагаагаа явуулж ирсэн билээ. Гэвч уг програм өнөөгийн шаардлагыг хангахгүй болсноос шалтгаалан олон улсын жишигт нийцүүлэн бүхэлд нь шинэчлэхээр болсон ба Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4 төсөл, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Эм, эмнэлгийн хэрэгслийн аюулгүй байдлын програм нэвтрүүлэх ажлын хүрээнд Лайсмед програмыг шинэчилсэн.Тус програмыг шинэчлснээр эм ханган нийлүүлэх байгууллага, гадаад эмийн үйлдвэрийн төлөөлөгчийн газрууд эм бүртгүүлэх болон импорт, экспортын лиценз хүсэх хүсэлтээ цахимаар илгээж бүртгэлийн болон лиценз олгох үйл ажиллагаа ямар түвшинд явагдаж байгааг хянах боломж бүрдэж байна.

Өөрөөр хэлбэл Шинэчлэгдсэн Лайсмед програмын хуучин програмаас давуу тал нь эмийн бүртгэлийн үйл ажиллагаа цахимжиж байгаа явдал юм.
Мөн эм, эмийн түүхий эдийн бүртгэлийн мэдээний сангаас гадна биологийн идэвхт бүтээгдэхүүн, оношлуурын мэдээний сан хэрэглэх заавар, зурагийн хамт нэмэгдэж байгаагаараа онцлог болж байна. Ингэснээр иргэд илүү олон төрлийн мэдээллийг авах, бүртгэлгүй хуурамч эмээс зайлсхийх боломж бүрдэх бөгөөд та тус www.licemed.mohs.mn линкээр нэвтрэн орох юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 12 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 12 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 14 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 14 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 14 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 15 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 16 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 16 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 16 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 16 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 17 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28