ГАДААДАД ЭМЧИЛЖ БАЙСАН 39 ТӨРЛИЙН ӨВЧНӨӨС 7-ЫГ НЬ ЭХ ОРОНДОО ЭМЧИЛДЭГ БОЛЛОО


Гадаад улсад эмчилгээнд хамрагдсан иргэдийн сүүлийн 2 жилийн судалгаанаас хархад эрхтэн шилжүүлэн суулгах, зүрх судасны мэс засал, мэдрэлийн мэс заслын шалтгааны улмаас нийт 198 иргэн гадаад улсад эмчилгээнд хамрагдан, 11 тэрбум 398 сая 400 мянган төгрөгийг зарцуулсан байна. Дээр 3 өвчний улмаас эмчилгээнд хамрагдсан иргэд нийт эмчилгээнд хамрагдсан иргэдийн 71,2%-ийг эзэлж, нийт гадаад улсад эмчилгээнд гарсан мөнгөний 68,9%-ийг эзэлж байна.

Иймд гадаад улсад эмчлүүлж байсан 39 төрлийн өвчнөөс доорхи 7 өвчнийг эх орондоо эмчилдэг боллоо. Үүнд :

  • Гүрээний ба нурууны артерийн нарийсал, бөглөрлийн үеийн мэс засал,
  • Дунд тархи багана бүтцийн байрлалтай мальформац,
  • Зүрхний хэм алдалтын үеийн эмчилгээ болох абляци,
  • Улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолойн фистул,
  • Ходоод гэдэсний хавдрын үеийн хими эмчилгээ
  • Түлэгдлийн улмаас үүссэн талбай ихтэй соривын эмчилгээ,
  • Өндгөвчний төрөлхийн дутуу хөгжил болон эрэгтэйчүүдийн үрийн сувгийн эмгэгээс үүдсэн үргүйдлийн эмчилгээ батаж байна

Тодруулбал мэдрэлийн мэс заслын 2, зүрхний мэс заслын 1, хавдрын 2, гэмтлийн 1, үргүйдлийн 2 өвчнийг эх орондоо эмчилдэг болсон. 2016 оны 7 дугаар сараас хойш Зүрхний хэм алдалтын үеийн эмчилгээ болох абляци эмчилгээг давхардсан тоогоор 100 гаруй хүн, тархины судсан дотуурх мэс заслын эмчилгээг 414 хүн эх орондоо хийлгэсэн байна. Зүрхний хэм алдалтын эмчилгээг зүүн өмнөд Азийн орнуудад 8000-20000 ам доллар, тархины судсан дотуурх мэс заслын эмчилгээг доод тал нь 50000 доллар төлдөг. Энэ нь зөвхөн эмчилгээний зардал юм. Үүн дээр хамт яваа хүний онгоц, хоол унаа, амьдралын зардал нэмэгддэг. Ингэж бодохоор гадаадад эмчилгээ хийлгэх нь иргэнд маш их санхүүгийн хүндрэл үүсгэдэг нь харагдаж байна. Уг эмчилгээг эх орондоо хийдэг болсноор зүрхний хэм алдалтын үеийн абляци эмчилгээний зардлаас 10-13 сая төгрөгийг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөгдөн иргэн 5-6 сая төгрөг төгрөгийг төлж, өндөр өртөгтэй мэс засал болох тархины судсан дотуурх мэс заслын эмчилгээний зардлаас дээд тал нь 60-70 сая, багадаа 8-10 сая төгрөгийг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөгдөн иргэн 10-3 сая төгрөг төлж эх орондоо эмчилгээнд хамрагдах бүрэн боломж бүрдлээ. Энэ мэтчилэн гадаадад эмчилэгдэж байсан 8 өвчнийг эх орондоо эмчилж байна. Дашрамд сонирхуулхад зайлшгүй шаардлагаар гадаадад руу эмчлүүлсэн нийт иргэдийг явсан улсаар нь хувааж ангилж үзэхэд БНСУ-д 41.3%, БНЭУ-д 26.6%, БНХАУ-19% тус тус эмчилгээ хийлгэсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 12 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 12 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 13 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 14 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 14 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 15 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 15 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 15 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 15 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 16 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 17 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28