НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН СПОРТЫН VI НААДАМ ӨНДӨРЛӨЛӨӨ


Нийслэлийн Иргэдийн спортын VI наадмыг 2017 оны гуравдугаар сараас арваннэгдүгээр сарын 6-ны хооронд спорт явган аялал, ширээний шагайн наадгай, хийн дасгал, аэробик, олс таталт, софт волейбол, волейбол, сагсан бөмбөг гэсэн спортын 8 төрлөөр хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн 5 үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа. Энэхүү наадам нь нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос дэвшүүлсэн "Биеийн тамир, спортыг айл өрх, иргэн бүрт" зорилтын хүрээнд "Өдөр тутмын биеийн тамир – Өнөөгийн нийслэлчүүдийн өнгө төрх" гэсэн уриан дор явагдсан. Нийслэлийн иргэдийн бие бялдарыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачлагыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг онцлог шинжтэй үйл ажиллагаа боллоо. Нийслэлийн шигшээ тэмцээнд спортын 8 төрлөөр 9 дүүргийн 152 хорооноос шалгарсан Шилдгийн шилдэг 108 багийн 1638 иргэн хамрагдсан бол Нийслэл, дүүргийн Иргэдийн спортын VI наадмын хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэлийн шатанд нийлээд 4200 байгууллагын 90000 гаруй иргэн хамрагджээ.

Спорт явган аялалын тэмцээн

1-р байр: Баянзүрх дүүргийн 5-р хорооны баг

2-р байр: Баянгол дүүргийн 22-р хорооны баг

3-р байр: Багахангай дүүргийн 1-р хорооны баг

Ширээний шагайн наадгайн тэмцээн

эмэгтэйчүүдийн төрөлд:

1-р байр: Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны баг

2-р байр: Налайх дүүргийн 5 дугаар хорооны баг

3-р байр: Багануур дүүргийн 5 дугаар хорооны баг

эрэгтэйчүүдийн төрөлд:

1-р байр: Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны баг

2-р байр: Налайх дүүргийн 5 дугаар хорооны баг

3-р байр: Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны баг

Олс таталтын тэмцээн

эмэгтэйчүүдийн төрөлд:

1-р байр: Багануур дүүргийн 1 дүгээр хорооны баг

2-р байр: Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны баг

3-р байр: Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны баг

эрэгтэйчүүдийн төрөлд:

1-р байр: Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны баг

2-р байр: Багануур дүүргийн 1 дүгээр хорооны баг

3-р байр: Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны баг

Хийн дасгалын тэмцээн

56 ба түүнээс дээш насны ангилалд:

1-р байр: Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны баг

2-р байр: Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны баг

3-р байр: Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны баг

31 - 55 хүртэлх насны ангилалд:

1-р байр: Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны баг

2-р байр: Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны баг

3-р байр: Налайх дүүргийн 2 дугаар хорооны баг

Аэробикийн тэмцээн

56 ба түүнээс дээш насны ангилалд:

1-р байр: Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны баг

2-р байр: Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны баг

3-р байр: Налайх дүүргийн 3 дугаар хорооны баг

31-55 хүртэлх насны ангилалд:

1-р байр: Налайх дүүргийн 2 дугаар хорооны баг

2-р байр: Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны баг

3-р байр: Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны баг

Софт волейболын тэмцээн

1-р байр: Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны баг

2-р байр: Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны баг

3-р байр: Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны баг

Волейболын тэмцээн

эмэгтэйчүүдийн төрөлд:

1-р байр: Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны баг

2-р байр: Баянгол дүүргийн 6 дугаар хорооны баг

3-р байр: Багануур дүүргийн 1 дүгээр хорооны баг

эрэгтэйчүүдийн төрөлд:

1-р байр: Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны баг

2-р байр: Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны баг

3-р байр: Багануур дүүргийн 1 дүгээр хорооны баг

Сагсан бөмбөгийн тэмцээн

эмэгтэйчүүдийн төрөлд:

1-р байр: Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны баг

2-р байр: Налайх дүүргийн 2 дугаар хорооны баг

3-р байр: Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны баг

эрэгтэйчүүдийн төрөлд:

1-р байр: Багануур дүүргийн 1 дүгээр хорооны баг

2-р байр: Баянгол дүүргийн 6 дугаа хорооны баг

3-р байр: Налайх дүүргийн 2 дугаар хорооны баг нар тус тус эхний гурван байрт шалгарч цом, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо гэж Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 11 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 11 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 13 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 13 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 13 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 14 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 15 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 15 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 15 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 16 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 16 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28