“ЧИНГИС ХААН” ОУНБ-Д БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ ДАСГАЛ СУРГУУЛИЛТ БОЛЛОО


“Чингис хаан" Олон улсын нисэх буудалд “Барилга байгууламжийг тэсрэх хэрэгслээр заналхийлэх үйлдэл буюу Код-7" сэдэвт бүрэн хэмжээний дасгал сургуулилт амжилттай болж өндөрлөлөө.

Тагнуулын байгууллагын тухай, Терроризмтэй тэмцэх тухай, Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хуулиуд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан “Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны дүрэм", Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан “Онцгой нөхцөл бий болсон үед хууль сахиулах байгууллагуудын хамтран ажиллах төлөвлөгөө", “Чингис хаан" Олон улсын нисэх буудлын “Онцгой байдлын төлөвлөгөө" болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж, дүрэм журам болон Тагнуулын ерөнхий газрын дарга, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга нарын баталсан нэгдсэн төлөвлөгөөний дагуу тус сургуулилтыг зохион байгууллаа.

Энэхүү дасгал сургуулилтын гол зорилго нь нисэх буудлын барилга байгууламжийг барьцаалсан, тэсрэх бөмбөгөөр заналхийлсэн үед иргэний нисэхийн харьяа байгууллагууд болон хамтран ажиллах байгууллагуудын харилцан хамтын ажиллагааг сайжруулах, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдмэл удирдлагаар хангах, үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд нийт албан хаагчдыг сургаж дадлагажуулахад оршиж байгаа юм.

Дасгал сургуулилтад нийт 24 байгууллагын 240 орчим хүн оролцлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 14 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 14 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 15 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 15 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 16 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 17 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 17 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 17 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 17 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 18 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 18 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28