МОНГОЛ, ОРОСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИСС ЭНЭ ОНД ХУРАЛДАНА


Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав.

Монгол, Оросын Засгийн газар хоорондын монголын хэсгийн даргын хувьд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг Стратегийн түншлэлийг хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана гэдгээ Шадар сайд илэрхийлэв.

Засгийн газар хоорондын комиссын 21 дүгээр хуралдааныг энэ онд багтаан хийх, Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны болон Боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааны Дэд комиссыг ч ойрын үед хуралдуулах шаардлагатайг тэмдэглэв.

ОХУ-д мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс шир, нэхий эдлэл зэрэг бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нийлүүлэх боломжтой ч Оросын талын гааль, татварын асуудлаас болж ахиц гардаггүй. Иймээс цаашид тарифын болон тарифын бус хориг саадыг арилгах чиглэлээр хамтарч ажиллая гэж Шадар сайд хэллээ. Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах саналыг ОХУ хүлээн авч хамтарсан судалгааны баг байгуулах болсонд тэрээр талархал илэрхийлэв.

Уулзалтаар ОХУ-аас авах хөнгөлөлттэй зээл, төмөр зам, дэд бүтэц, эрчим хүч, байгаль орчин, хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагаа, Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор"-ын хүрээнд хэрэгжүүлэх төсөл зэргийн талаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 13 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 13 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 15 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 15 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 15 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 16 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 17 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 17 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 17 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 17 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 18 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28