Ц.ЗОРИГ БНХАУ-ЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ


Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг Монгол Улсад албан ёсны ажлын айлчлал хийж буй БНХАУ-ын Хууль зүйн сайд Жан Жюнь тэргүүтэй төлөөлөгчдийг 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Ерөнхий шүүгч Ц.Зориг БНХАУ-ын Хууль зүйн сайд, ноён Жан Жюнь манай улсад айлчлал хийж буй нь хоёр улсын хууль зүйн салбарын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлоод Монголын шүүхийн тогтолцоо болон шүүх эрх мэдлийн хүрээнд хийгдэж буй шинэчлэлт, Дээд шүүхийн үйл ажиллагааны талаар танилцуулав. Мөн хоёр улсын Дээд шүүхүүд олон жилийн турш найрсаг хамтын ажиллагаатай явж ирсэн бөгөөд харилцан туршлага солилцдог болохыг тэмдэглэн хэлсэн юм.

БНХАУ-ын Хууль зүйн сайд Жан Жюнь Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг өөрийг нь хүлээн авч уулзсанд талархаж буйгаа илэрхийлээд БНХАУ-ын хуулзүйн салбарын шинэчлэлт, энэ хүрээнд цахим технологийг ашиглан иргэдэд тулгамдсан хуулийн асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх тогтолцоог туршиж буй талаар мэдээлэл өглөө. Түүнчлэн Монгол Улсын шүүхийн шинэчлэлээс туршлага судлах зүйл их байгааг онцлон тэмдэглэв.

Уулзалтын үеэр мөн хоёр улсын хууль зүйн салбарын найрсаг хамтын ажиллагааг улам бэхжүүлэн хөгжүүлэх, харилцан туршлага солилцох болон бусад асуудлын талаар санал солилцсон байна.

Дашрамд дурдахад Монгол Улсын Дээд шүүх болон БНХАУ-ын Ардын Дээд шүүх хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг 2013 онд үзэглэсэн бөгөөд энэ хүрээнд шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээлэл туршлага солилцох, Монгол Улсын шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд БНХАУ-д жил бүр сургалтад хамрагдах үйл ажиллагаа тогтмолжоод байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 12 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 12 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 14 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 14 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 14 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 15 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 16 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 16 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 16 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 16 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 17 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28