“УЛААНБААТАРТ ҮЙЛДВЭРЛЭВ-2017” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД 230 ААН ОРОЛЦОНО


Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв НӨҮГ хамтран "Улаанбаатарт үйлдвэрлэв-2017" үзэсгэлэн худалдааг энэ сарын 10, 11, 12-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулах гэж байна. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ц.Дэмбэрэлнямбуу, нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн Сургалтын албаны дарга Х.Оюунтуяа, нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн мэргэжилтэн С.Золбаяр нар мэдээлэл хийлээ.

"Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд оролцох иргэд, ААН-үүдийг бүртгэх ажил бүрэн дууссан. Үзэсгэлэн худалдаанд оёдлын чиглэлийн 64, ноос ноолуурын чиглэлийн 32, хүнсний чиглэлийн 31, арьс ширний 35, бэлэг дурсгал 3, гар урлал 15, гоо сайхны 6, эсгий урлалын 12, гутал үйлдвэрлэлийн 6, гоёл чимэглэлийн 8, үслэг эдлэлийн 2 нийтдээ 230 аж ахуйн нэгж, иргэд бүртгүүлээд байна" хэмээн нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ц.Дэмбэрэлнямбуу ярилаа.

Үзэсгэлэн худалдааг тогтмол зохион байгуулснаар үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэх, хамтран ажиллах түнш байгууллагууд, захиалагчидтай холбоо тонтоох олон давуу талууд бий болох юм.

Үзэсгэлэн худалдаа Мишээл экспо төвд энэ сарын 10, 11, 12-ны өдрүүдэд 11:00-20:00 цаг хүртэл явагдах юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 5 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 6 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 7 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 7 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 7 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 8 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 9 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 9 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 9 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 10 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 10 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28