ТӨРИЙН ДЭЭД, ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА



Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Завхан аймгийн Отгон сумын нутаг, Отгонтэнгэр хайрханд гарсан ослын үеэр эрэн хайх ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэн ажилласан болон Онцгой байдлын албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдыг Төрийн дээд одон, медалиар шагналаа. Шагналыг өнөөдөр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин гардуулсан юм.

"Цэргийн гавьяаны улаан тугийн одон"-оор Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах салбарын аврах ажиллагааны зааварлагч, ахлах ахлагч Жамсрангийн Баяртогтох, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн орлогч дарга, дэд хурандаа Лувсангийн Баясгалан,

"Цэргийн гавьяаны одон"-оор Аврах тусгай ангийн Агаарын ажиллагааны салбарын бүлгийн дарга, шүхрийн зааварлагч, ахмад Ядамбатын Сэргэлэн, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэрэгний техникч Сосорбарамын Энх-Амгалан, Завхан аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, хошууч Бямбаагийн Амарсанаа, Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга Дамбийгийн Хүдэрмөнх нар шагнагдав.

Түүнчлэн Цэргийн хүндэт медаль"-иар Аврах тусгай ангийн Агаарын ажиллагааны салбарын бүлгийн дарга, шүхрийн зааварлагч, дэслэгч Төмөрбаатарын Батсайхан, Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн захирагч, ахмад Сэмбэрүүгийн Даваажаргал, Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дарга Даваацэрэнгийн Мөнхбат, Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Түдэвваанчигийн Отгонбаяр, Завхан аймаг дахь Цагдаагийн газрын дэд дарга бөгөөд Эрүүгийн тасгийн дарга Дашзэвэгийн Батхишиг,

Шударга журам медаль"-иар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын аврах ажиллагааны технологи, аюулгүй ажиллагаа, олон улсын аврах багийн ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, ахмад Базарсадын Ганболд, Аврах тусгай ангийн Холбооны бүлгийн дарга, ахмад Батхүүгийн Отгонжаргал, Аврах тусгай ангийн Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин-нисэх төхөөрөмжийн нисэгч, ахлах ахлагч Бат-Очирын Ганзориг, Аврах тусгай ангийн Агаарын ажиллагааны салбарын нисэх төхөөрөмжийн техникч, ахлах дэслэгч Дэмиддагвын Батсүмбэр, Завхан аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн аврагч- химичин, ахлагч Галиндэвийн Маналжав, Завхан аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч Сэрээтэрдоржийн Бадам-Очир, Завхан аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч Уртнасангийн Нямдаваа, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын нярав Очирбатын Бат-Өлзий, Завхан аймгийн Уулын спортын тамирчин Баярсайханы Алтангадас, Завхан аймгийн Отгон сумын Засаг дарга Жанчивцамбын Амгаланбаяр, Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн аврагч жолооч- холбоочин, ахлах ахлагч Лхагвагийн Энхтуяа, Говь-Аптай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн аврагч- химичин, ахлах ахлагч Мөнхбатын Алтансүх, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлагч Бекейханы Күнтуган, Баянхонгор аймгийн иргэн Бэхтулгын Цулбуур нар шагнагдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 5 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 5 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 7 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 7 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 7 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 8 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 9 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 9 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 9 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 10 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 10 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28