Н.ГАНБАДРАЛ: ОХИН СУРГУУЛЬ РУУГАА ЯВСАН ГЭЖ БАЙГАА Ч СУРГУУЛИЙН КАМЕРТ ДҮРС НЬ ҮЛДЭЭГҮЙ


Замын-Үүд суманд сураггүй алга болоод дөрөв хонож байгаа найман настай Д.Сэржмядаг охины асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга хурандаа Н.Ганбадралаас тодрууллаа.

-Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаа ямар шатанд явж байна вэ?

-2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны пүрэв гарагийн 18:00 цагт Цагдаагийн байгууллагад охины алга болсон талаарх мэдээлэл ирсэн. Цагдаагийн байгууллагын жижүүрийн шуурхайн бүрэлдэхүүн холбогдох эргүүл харуулын маршрутуудаар байх ёстой бүх газруудаар эрэн хайх ажиллагааг явуулсан.

Ингээд тодорхой сураг гараагүй учраас тухайн өдрийн 21 цагт яаралтай арга хэмжээ аваад холбогдох байгууллагуудын дэмжлэг, Онцгой байдлын бие бүрэлдэхүүн, ард иргэд үндсэндээ 250 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр эрж хайх ажиллагааг шөнөжин хийсэн. Маргааш өглөө нь Замын–Үүд сумын онцгой байдлын комиссын шийдвэр гараад хүн хүч техник хэрэгслээ нэмээд, 72 техник хэрэгсэл 510 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр эрж хайх ажиллагаа үргэлжлээд явж байна. Цагдаагийн байгууллага Замын-Үүд сумын нэгээс тавдугаар багийн нутаг дэвсгэр дээгүүр дрон нисгэхээс авахуулаад бүхий л байж болох төмөр зам, авто замын чиглэлээр эрж хайх ажиллагаа үргэлжилж байна.

Мөн зэргэлдээ орших аймгуудын цагдаагийн байгууллага болон хэвлэл мэдээллийн төвийн пэйж хуудсаар эрэн сурвалжлагдаж байгаа Дашдулам овогтой Сэржмядагийн мэдээллийг цацаж, мэдээлэл ирвэл шалгаж тодруулаад одоогоор үр дүнд хүрсэн гэх мэдээлэл хараахан ирээгүй байна. Эрж хайх ажиллагааг зохион байгуулалттайгаар үргэлжлүүлээд явж байна.

-Янз янзын мэдээлэл гараад байна. "Урагшаа гаргасан юм биш үү" гэх, эсвэл "охиныг хулгайлаад мансууруулчихсан байгаа юм биш үү" гэх мэт. Энэ тал дээр ямар нэг сэжүүр гарсан уу?

-Цагдаагийн байгууллага байж болох бүх л сэжүүрээр тодорхой үйл ажиллагаа зохион байгуулаад ажиллаж байна. Хил хамгаалах байгууллага, хилийн мэргэжлийн байгууллагууд бий. Энэ үүднээс цагдаагийнхан бүх байж болох гарцыг шалгаж эрж хайх ажиллагааг хийж байна.

-Охиныг хаанаас алга болсон гэж үзэж байна вэ?

-Гэрчүүдийн мэдүүлгээр хичээл сургуульдаа явсан гэсэн мэдүүлэг байдаг. Гэвч сургуулийн хяналтын камерыг шүүж үзэхэд сургууль руу орсон гэх дүрс байхгүй. Тиймээс хичээлдээ явах замдаа алга болсон гэж үзэж байна.

Иргэдэд хандаж хэлэхэд, ЕБС-ийн нэгдүгээр улирлын амралт эхэлчихсэн байна. Хүүхдүүд чөлөөтэй амарч байгаа учраас хараа хяналтгүй байгаа энэ явдалд анхаарал хандуулаач гэж хүсмээр байна. Эцэг эхчүүд гэртээ хүүхдээ орхичихдог. Гэрт нь гал ус, цахилгааны аюул болохоос эхлээд гадуур таних танихгүй хүмүүс дагаж явах зэрэг эрсдэл гарах вий. Тиймээс эцэг эх болон хуулиар үүрэг хүлээсэн асран хамгаалагчид хүүхдэдээ анхаарал хандуулахыг Цагдаагийн байгууллагаас хүсэж байна.

Охиныг эрэн хайх ажиллагаанд хувь нэмрээ оруулан дээрх мэдээллийг түгээж өгнө үү.

Эх сурвалж: Gogo.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 8 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 8 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 10 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 10 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 10 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 11 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 12 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 12 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 12 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 13 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 13 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28