​АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВӨӨС ЗАМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ШУУРХАЙ МЭДЭЭ ХҮРГЭЖ БАЙНА


Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлага, хяналтын төвөөс 2017.11.05-наас өнөөдрийн 11.00 цаг хүртэлх цаг агаарын болон замын нөхцөл байдлын талаарх мэдээллийг шуурхай мэдээлж байна.

  • üАрхангай аймаг нойтон цастай, зам мөсжилттэй,
  • üБаянхонгор аймагт 2017.11.06-ний 09:00 цагаас хойш цас орж байна. Шарт болон Бумбатын даваа халтиргаатай байна.
  • üБулган аймагт замын нөхцөл байдал халтиргаа, гулгаатай байна.
  • üДархан аймагт 2017.11.05-ны өдрийн 22:30 цагаас хойш цас орж байна. Хонгор сум-Улаанбаатар чиглэлд зам халтиргаатай байна. АЗЗА болон ОБЕГ-тай холбогдон ажиллаж байна. Зам даваа хаагдаагүй.
  • üӨвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд цас орж, замын нөхцөл байдал халтиргаа, гулгаатай байна.
  • üОрхон аймагт 2017.11.05-ны өдрөөс эхлэн цас орж байна. Их, бага Хөшөөтийн зорчих хэсэг хэвийн байна. Говь-Алтай, Сэлэнгэ, Сүхбаатар, Баян-Өлгий, Завхан , Увс, Ховд, Хэнтий, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь, Замын-Үүд, Говьсүмбэр, Дундговь, Дорноговь аймгуудад цас ороогүй, зам даваа хэвийн байгаа талаар Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Мөн ойрын үед ихэнх нутгаар нойтон цас орж, хучтэй салхи шуурганы үеэр тээврийн хэрэгсэл олноор замд саатах, , эвдрэх, холбоогүй болох зэрэг тохиолдол гарч болзошгүй тул тээвэрчид, ард иргэдэд онцын шаардлагагүй бол хувийн тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг, зорчих тохиолдолд хурдаа зөв тохируулан замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг сэрэмжлүүлж байна.

Түүнчлэн "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын гэрээт аж ахуйн нэгжийн найдвартай, баталгаатай, даатгалтай, мэргэшсэн жолоочтой, 24 цагийн хяналттай тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэхийг анхааруулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 10 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 10 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 11 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 12 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 12 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 13 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 13 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 13 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 13 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 14 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 14 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28