ДӨРВӨН УЛИРЛЫН ДУГУЙ МАНАЙ ОРОН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ


Хүйтний ам наашилж, хүн бүр дор бүрнээ өвөлдөө бэлтгэж байна. Дүн өвлийг өнтэй, өнгөтэй давахын тулд идэш тэжээл, нүүрс түлээ, дулаан хувцсаа базаахаас гадна автомашиныхаа тос тосолгоо, эд ангиудыг ч солих шаардлагатай юм.

Өвлийн эхэн сард автомашин хэрэглэгчдийн дунд үүсдэг нэг асуудал бол яах аргагүй хальтирдаггүй өвлийн дугуй гэж хэлж болно. Замын нөхцөл хальтиргаа гулгаатай хүйтний улиралд нийслэлийн авто зам дээр ослын тоо эрс нэмэгддэг. Энэ нь нэг талаар автомашиндаа өвлийн дугуй зөв сонгож тавиагүй жолооч нарын буруугаас болох нь бий. Замын цагдаагийн албанаас зөвлөмж байдлаар л мэдээлэл өгдөг болохоос зуны дугуйтай байна гэж торгох үндэслэл байхгүй байгаа юм. Ер нь өвлийн улиралд арзгар хээтэй, зөөлөн дугуй тавих ёстой. Учир нь зуны дугуйтай өвөл явахад тоормослоход хальтирдаг төдийгүй хөлддөг байна.

Замын нөхцөл байдал нь тээврийн хэрэгслийн ашиглалтанд төдийгүй жолоочийн бие, сэтгэл зүйд асар их ачаалал өгч байдаг. Эвдрэл тэгш биш байдал өгсүүр уруу халтиргаа зэрэг хүндрэлтэй нөхцөлүүд нь хөдөлгөөнд оролцох үеийн нөхцөл байдлыг, үнэлэж дүгнэхэд ихээхэн хүндрэлтэй байдаг байна.

Халтиргаатай нөхцөлд тээврийн хэрэгслийн тоормозны зам 3-4 дахин ихсэж мөстсөн нөхцөлд автомашины дугуй замтай барьцалдах хүч 5 дахин багасдаг гэж байгаа юм. Жишээлбэл: 50 км/ц хурдтай явж байсан автомашины тоормозны зам тээш хуурай асфалтан замд 20 метр байсан бол нойтон замд 50 метр, цастайд 60 метр мөстсөн бол 120 метр болж тус тус өсдөг. Хальтиргаатай замд аюулгүй байдлыг хангахад дугуй хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Тийм учираас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд зайлшгүй өвлийн дугуй солих шаардлагатай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 11 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 11 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 12 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 13 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 13 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 14 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 14 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 14 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 15 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 15 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 16 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28