ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭГЭЭР ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА


21 дүгээр сургуулийн сурагчийг хулгайлахыг завдсан гэх мэдээлэл гараад байсан. Тэгвэл энэ үйл явдал нь худал бөгөөд худал мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарааж олон нийтийг айдаст автуулахгүй байхыг цагдаагийн газраас анхаарууллаа.

Хүүхэд хулгайлахыг завдсан тохиолдол өнгөрсөн сарын байдлаар бүртгэгдээгүй гэдгийг хэлж байгаа юм. Гэсэн ч эцэг эхчүүд бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгуууллагаас анхааруулж байна. Мөн олон нийтийн цахим сүлжээнд гарч буй худал мэдээллүүдийг баттай эх сурвалжгүй тохиолдолд цааш түгээхгүй иргэдэд санууллаа.

Зарим иргэд цахим сүлжээнд байгаа тухайн мэдээллийн талаарх ойлголтгүй байж "Хүүхдээ хамгаалаарай эцэг эхчүүдээ бага насны хүүхдийг хулгайлахыг завдсан хэрэг гарлаа" гэх бодит бус мэдээг тарааж, нийгмийг айдаст автуулах байдал байгаа учраас олон нийтийг айдаст автуулсан мэдээлэл дээр болгоомжтой хандаж байхыг анхааруулж байна. Эцэг эхчүүд нь хүүхдүүдээ хараа хяналт тавьснаар цаашлаад гарах хэрэг зөрчлүүдийг бууруулж эд хөрөнгө амь насаараа хохирохгүй байх давуу талуудыг бий болгож байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 9 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 9 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 10 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 11 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 11 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 12 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 12 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 12 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 13 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 13 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 14 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28