НИТХ-ЫН ХУРАЛДААН ЭНЭ САРЫН 13-НЫГ ХҮРТЭЛ ЗАВСАРЛАЛАА


НИТХ-ын 12 дугаар хуралдааны хэлэлцэх бүх асуудлаар АН-ын бүлэг энэ сарын 13-ныг хүртэл завсарлага авлаа. Өнөөдрийн хуралдаанаар "НИТХ-ын дотоод зохион байгуулалтын тухай", "Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцыг сонсох, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай" болон "Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тусгай төлөвлөгөөний биелэлт" гэсэн гурван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан. АН-ын бүлэг үдээс өмнөх хуралдаанаар нэг цагийн завсарлага авсан юм. Завсарлага дууссаны дараа АН-ын бүлгээс дахин албан бичиг ирүүлснийг НИТХ-ын дарга С.Амарсайхан танилцууллаа. Тэрбээр, "Хэлэлцэж буй асуудал дээр хоёр намын бүлэг зөвшилцөж, харилцан ойлголцолд хүрэх ёстой. Энэ үүднээс "Зайлшгүй шаардлагатай тохиолдолд хурлын дарга тодорхой хугацаа зааж, нам, эвслийн бүлэгт завсарлага өгч болно" гэсэн НИТХ-ын хуралдааны дэгийн дагуу үдээс өмнөх хуралдааны үеэр завсарлага өгсөн. Гэвч АН-ын бүлгээс энэ сарын 13-ныг хүртэл буюу ажлын зургаан хоногийн хугацаанд НИТХ-ын 12 дугаар ээлжит хуралдаанаар хэлэлцэхээр товлосон бүх асуудлаар завсарлага авах албан бичиг ирүүлсэн байна" хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 5 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 5 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 7 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 7 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 7 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 8 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 9 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 9 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 9 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 10 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 10 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28