ЦАХИМ ОРЧИНД ТАРХСАН МЭДЭЭЛЭЛ ХУДАЛ ГЭЖ МЭДЭГДЛЭЭ


Сөүлийн гудамжинд "Аз жаргалтай Улаанбаатар" чимэглэлийн баримлыг өнгөрсөн 28-ний өдөр байршуулсан. Тэгвэл тус баримлыг 900 гаруй сая төгрөгөөр Хотын захирагч бариулсан гэсэн мэдээдэл цахим орчинд тархаад байсан юм. Тэгвэл энэ талаар Хотын захирагчийн ажлын албанаас мэдээлэл өглөө.

Хөшөө дурсгал гэдэг бол томоохон хотуудын тохижилтын нэг элемент. Улаанбаатар хотын ерөнхий менежерийн урсгал төсөвт жил бүр шинээр хөшөө барих, засварлахад зориулан 50 сая төгрөг тусгаж өгдөг байна. Энэ жилийн хувьд залуучууд, гэр бүлд чиглэсэн хөшөө дурсгал байршуулахаар төлөвлөн ажилласны дагуу энэ гурван хөшөөг Сөүлийн гудамжинд байршуулсан гэж байна. Гурван хөшөөний төсөвт өртөг нь нийлбэр дүнгээрээ 27.4 сая төгрөг болсон" гэсэн залруулга тайлбарыг өгсөн юм.

"Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 230 гаруй хөшөө, дурсгал байна. Хувь хүн болон тэмдэглэлт үйл ажиллагаатай холбоотой 80, уран баримал, хот чимэглэх зориулалтаар баригдсан 80, Түүх соёлын ач холбогдол бүхий дурсгалт газар байрлуулсан 50 хөшөө, дурсгал байдаг байна. Сөүлийн гудамжинд "Аз жаргалтай Улаанбаатар" чимэглэлийн баримлыг өнгөрсөн 28-ний өдөр байршуулсан. Тэгвэл Баримлын үнэ өртгийн талаар цахим орчинд худал мэдээлэл тарж, иргэдийн дунд буруу ойлголт төрүүлсэн гэж байна.

Мөн "Улаанбаатар хотод байгаа хөшөө дурсгалын 90 гаруй хувь нь хэн нэгэн алдартны дурсгалд зориулан бүтээсэн байдаг гэж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн иргэдэд зориулж аз жаргалтай гэр бүлийн уур амьсгалыг харуулсан, орчин үеийн залуучуудад зориулсан өгүүлэмж бүхий хөшөө дурсгалыг барих саналыг гарган Урчуудын эвлэл болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд өнөөдрийн энэ хөшөөг байршуулсан гэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 1 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 1 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 1 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 2 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 3 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 3 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 3 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 4 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 4 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 19 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 2025/06/28
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27