УЛСЫН НАЧИН БОЛОХЫН ТУЛД ХЭДЭН ЗУУН САЯААР НЬ ТӨЛДӨГ ЖИШИГ ТОГТЛОО


Монгол түмний их баяр цэнгэл эрийн гурван наадмаар бидний нүдэнд харагддаг ч бариад авч чаддаггүй нэг зүйл нь цолны найрааны асуудал өнөөдрийг хүртэл явж ирлээ. Хэн ч арга хэмжээ авахгүй байгаа энэ асуудал жил ирэх бүр үнэ өртөг нь нэмэгдэж, монгол бөхийн дэвжээнд байсаар байна.

Хэдийгээр бөхчүүд мэргэжлийн болж, зөвхөн барилдахдаа л бүх зүйлээ зориулж, наадмын бөхийн барилдаан сонирхолтой болж байгаа ч гэсэн найраа гэдэг зүйл салахгүй дагасаар байгаа. Начин болохын тулд 300 саяыг цаашлаад 500 саяыг төлсөн л гэнэ. Дөрвийн даваанд унаж өгөөд 100 саяыг авлаа гэх. Манай бөхчүүд яасан ч их мөнгөтэй байдаг юм. Начин болох нь ямар ч их үнэтэй юм. Гэхдээ энэ бүх яриаг бөхчүүд бүгд л шахуу үгүйсгэдэг. Зарим нэг нь нутгийнхаа сайн барилдах бөх, шавьдаа боломж олгоод, даваа өгөхийг найраа гэхгүй. Ихэнхдээ ингэж ярьж, найраа байхгүй гэж үгүйсгэдэг нь үнэн. Начин болсон бөхөөс найрааны тухай асуухаар үнэн хүчээрээ болсон гээд л дайрна. Тэгвэл цолны найраа байдаг гэдгийг батлах бөхчүүд ч байгаа. Өдгөө УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбат энэ найрааны асуудлыг олон жил ярьж ирсэн. Гэтэл өнөөдөр үүнийг шалгах хуулийн субект нэгээхэн ч алга. 4-н жилийн өмнө Хүмүүсийн хардалт, дам яриа биш бүр Монгол бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж өөрөө батлан ярьж байсан. Ард түмний яриад байгаачлан цолны найрааны асуудал байхыг үгүйсгэхгүй. Харин долоогийн даваанаас дээш найрааны асуудал байхгүй гэж хэлэх байна" гэж ярьж байсан.

Тэгэхээр тухайн үед буюу 2013 онд долоогийн даваанд хүртэл найраа байгаа гэдгийг мань хүн өөрөө баталж байсан гэсэн үг. Начин цолны найраа гээч 200-300 сая болчихсон гэгдэж байсан тухайн үед 70 сая төгрөг заан цолны төлөө амлах нь энүүхэнд хэрэг. Х.Мөнхбаатар арслан тухайн үедээ үнэнчээр барилдаж яваа бөх учир зөвшөөрөөгүй гэж өөрөө баталж байсан юм.

Энгийн иргэд, наадамчин олон түмэн үнэн хүч, авхаалж самбаа, уран мэхийг уралдуулан барилдаж байгаа бөхчүүдийг биш, мэргэжлийн жүжигчнээс дутахааргүй ур чадвартай жүжиглэж байгаа жүжигчин-бөхчүүдийг үздэг болжээ. Бөхчүүдийн цолны найраа, мөнгө авилгын хэргийг АТГ-аас компанит ажил болгон нягтлан шалгаж, буруутай этгээдүүдийг бөх, аварга, албан тушаалтан хэн ч байлаа ялгалгүй хариуцлага хүлээлгэх цаг нь хэдийнээ болчихсон . Хэдхэн баримтаас харахад л монгол бөхөд найраа гэдэг асуудал идээ бээрийг нь шахах цаг нь хэзээний ирсэн. Бид монгол бөхөө дээдлэн байж найрааны начны цолны мялаалгыг хийсээр олон жилийн нүүр үзлээ. Хэний үед энэ асуудал цэгцэрч монгол бөхийн торгон ногоон дэвжээнээ найраа гэдэг ойлголт байхгүй болох вэ?


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 1 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 1 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 1 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 2 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 3 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 3 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 3 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 4 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 4 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 19 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 2025/06/28
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27