​ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ТӨСӨВ САНХҮҮТЭЙ НЬ БОЛОВСРУУЛАХ ЁСТОЙ


Дэлхий дахин болон бүс, нутгийн хэмжээнд дархлаажуулалтын чиглэлээр баримталж буй бодлого чиглэлүүдтэй уялдуулан Монгол Улсад 2018-2022 онд баримтлах дархлаажуулалтын хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлон, үйл ажиллагааны төлөвлөгөөний зорилго, зорилтоо тодорхойлох, энэ хүрээнд хийгдэх үйл ажиллагааны төслөө боловсруулах уулзалт хэлэлцүүлэг 2017 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр ЭМЯ-д боллоо.

Уулзалт хэлэлцүүлэгт ЭМЯ, ДЭМБ, НҮБ-ийн хүүхдийн сан, ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын болон бусад холбогдох албад, ЗӨСҮТ, НЭМҮТ, ЭМХТ, НЭМГ, өрхийн эмнэлгүүдийн холбоо, нийслэлийн төвийн 6 дүүргийн мэргэжилтэнүүд,Өрхийн эрүүл мэндийн төвийн төлөөлөл, аймгийг төлөөлж Хэнтий, Дундговь, Өвөрхангай болон сумын эрүүл мэндийн төлөөлөгч нар оролцлоо. Хэлэлцүүлгийн нээлтэнд ЭМЯ, ДЭМБ, ХӨСҮТ-ийн удирдах албан тушаалтнууд оролцож үг хэллээ.

Энэ удаагийн Дархлаажуулалтын дунд хугацааны хөтөлбөрийн төлөвлөгөө боловсруулахад ДЭМБ-ийн зөвлөх Др.Эрик хамтран ажиллаж байгаа бөгөөд шинээр боловсруулсан төслөө дараа нь шийдвэр гаргагч нарт болон дархлаажуулалтын чиглэлээр хамтран ажилладаг бүх талуудад танилцуулах юм.

Ер нь цаашид ийм төлөвлөгөөг жил тутам шинэчлэн батлуулж, хэрэгжүүлдэг байх, хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн болон бусад асуудлуудыг хамтад нь шийдвэрлэдэг байх нь чухал гэж уулзалт хэлэлцүүлэгт оролцогчид үзэж байна.

Дархлаажуулалтын олон жилийн төлөвлөлтийг, төсөв санхүүтэй нь хамт хийснээрээ хөтөлбөр цаашдаа илүү тогтвортой үр дүнтэй хэрэгжихэд ач холбогдолтой юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 1 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 1 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 1 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 2 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 3 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 3 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 3 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 4 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 4 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 19 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 2025/06/28
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27