А АМИНДЭМИЙГ ЖИЛ БҮРИЙН 5 БОЛОН 11 ДҮГЭЭР САРД УУНА


Хүн хоногт авах шаардлагатай аминдэмийн хэрэгцээгээ хангахын тулд зөв зохистой хооллох хэрэгтэй. Шаардлагатай тохиолдолд нэмэлтээр аминдэмийн бэлдмэл хэрэглэж болно.

Ялангуяа манай орны хувьд тав хүртлэх насны хүүхдүүдийн дунд А аминдэмийн дутал өндөр хувьтай байдаг. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2010 онд хийсэн "Хүн амын хоол тэжээлийн 4-р судалгаа"-аар нийт хүүхдийн 32.4 хувь нь А аминдэм дуталтай, дийлэнх нь А аминдэм дунд зэргийн дуталтай байна. Энэ нь Монгол хүүхдүүд цаг агаарын болон хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний нэр төрлөөс хамаарч А аминдэмийг зайлшгүй нэмэлт бэлдмэл хэлбэрээр авах шаардлагатай байдаг.

А аминдэм дутахад хүүхдийн өсөлт, хөгжил, дархлаа, цус төлжилт муудаж, арьс, салст хуурайшдаг. Мөн нүдний эвэрлэг бүрхэвч гэмтэх эрсдэлтэй байдаг.

А аминдэм нь хүчтэй антиоксидант (үл исэлдүүлэгч) тосонд уусдаг аминдэм бөгөөд хүүхдийн нүдний хараа, мэдрэлийн үйл ажиллагаа, арьс салстыг хамгаалах, дархлааны системийн хэвийн үйл ажиллагаа, өсөлт хөгжлийн хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

Ялангуяа төрөл бүрийн амьсгалын замын халдварт өвчин, улаанбурхан, салхинцэцэгболон суулгалт өвчнөөр өвчлөх, хүндрэл гарах эрсдлийг бууруулдаг байна.

А аминдэмийн дутлаас сэргийлэхийн тулд:

  • Хүүхдийг төрсөн даруйд ангир уургаар амлуулах
  • Зургаан сар хүртэл нь зөвхөн эхийн сүүгээр хооллох
  • Зургаан сар хүрмэгц нэмэгдэл хоолонд оруулж, 2 ба түүнээс дээш нас хүртэл нь үргэлжлүүлэн хөхүүлэх
  • Үр тариа, мах, сүү, цагаан идээ, жимс, хүнсний ногоо зэрэг 5 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг өдөр тутмын хоол хүнсэндээ тогтмол хэрэглэх.

Түүнчлэн хүүхдийг А аминдэмийн дутлаас сэргийлэхийн тулд харьяа өрх, сумын Эрүүл мэндийн төв дээр очиж өндөр тунт А аминдэмийг жилд 2 удаа заавал уулгах шаардлагатай байдаг. Үүнд:

  • 6 сартайгаас 11 сартай хүүхэд 100 000 нэгжтэй А аминдэмийг жил бүрийн 5 болон 11 дүгээр сард ууна.
  • 12 сартайгаас 59 сартай хүүхэд 200 000 нэгжтэй А аминдэмийг жил бүрийн 5 болон 11 дүгээр сард ууна.
  • Харин 6 хүртлэх сартай хүүхэд эхийн сүүнээсээ шаардлагатай А аминдэмийг авна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 23 минутын өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 26 минутын өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 1 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 2 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 2 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 3 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 3 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 3 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 4 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 4 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 5 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 20 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28