СЭТГҮҮЛЧ Б.ДАШЗЭВЭГТ НЭГ САРЫН ХУГАЦААТАЙ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВЧЭЭ


Олон Улсын тоймч, сэтгүүлч Б.Дашзэвэгт Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэг сарын хугацаагаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Энэ талаар тус дүүргийн хэвлэлийн албанаас мэдээллэсэн бөгөөд чухамд ямар хэрэгт холбогдсон учраас ийнхүү шийдвэр гаргасан талаар мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.

Б.Дашзэвэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг буюу "Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно"

14.10 дугаар зүйлийн 1.Яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа 1 сар байна.

14.13 дугаар зүйлийн 1.Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болно.

8.Шүүхийн шийдвэрт дараахь зүйлийг тусгана:

8.1.таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагчийн хувийн мэдээлэл;

8.2.санал, хүсэлт гаргасан хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал;

8.3.санал, хүсэлтэд дурдсан үндэслэл;

8.4.шүүх санал, хүсэлтийг хүлээн авсан, эсхүл хүлээн авахаас татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримт;

8.5.шүүгчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, гарын үсэг;

8.6.он, сар, өдөр.

9.Шүүх таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах тухай шийдвэрт гомдол гаргах эрхтэйг яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, прокурорт танилцуулна" гэснийг тус тус удирдлага болгон 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.

Н.Батаа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 40 минутын өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 44 минутын өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 2 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 2 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 2 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 3 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 4 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 4 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 4 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 5 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 5 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 20 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28