ГАЛ ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БУУРУУЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАНА


Монгол улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор батлагдсан "Нийслэлийн гэр хорооллын өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх журам"-ын хэрэгжилтийг хангах, харилцан мэдээлэл солилцох, мэргэжлийн байгууллагын туслалцааг зохих журмын дагуу үзүүлэх зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХКомпани хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

Нийслэлийн гэр хорооллын айл өрх, иргэд, олон нийтийн хэрэглээний цахилгаан хангамж болон цахилгаан халаалтын төхөөрөмж, цахилгаан дамжуулах утсыг норм дүрэм, стандартын шаардлагын дагуу аюулгүй байдлыг хангуулах, галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах, хороодод сургалт явуулж хамтран ажиллах юм.

Төрийн хяналт шалгалтын тухай, Галын аюулгүй байдлын тухай, Эрчим хүчний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, мэргэжлийн туслалцаа үзүүлэх, мэдээлэл солилцох, сургалт, семинар зохион байгуулж үр дүнтэй хамтран ажиллахад чиглэгдэж мөн талууд гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан хангамжийн ашиглалтын төлөв байдалд шаардлагатай тохиолдолд хяналт шалгалтын ажлыг хамтран хийж гүйцэтгэнэ.

Ингэснээр нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн тоо хохирол буурах, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгуулах, хяналт тавих ач холбогдолтой юм гэж Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 1 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 1 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 2 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 2 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 3 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 4 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 4 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 4 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 4 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 5 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 5 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 21 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28