10 НАСТАЙ А НЬ ГАРЦГҮЙ ГАЗРААР ЗАМ ХӨНДЛӨН ГАРЧ БАЙГААД ОСОЛД ӨРТЖЭЭ


2017 оны 10 дугаар сарын 31-ний Мягмар гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 347 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 235 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 8 хүн гэмтэж бэртсэний 2 нь бага насны хүүхэд байсан байна.

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 43 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 5 осол, мөргөлдөх хэлбэрээр 10 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 2 осол тус тус бүртгэгдсэн бөгөөд энэ өдөр зам тээврийн осол, хэргийн газрыг орхиж явсан 1 тохиолдол бүртгэгдсэнийг шуурхай эрэн сурвалжилж ажиллаж байна.

Тухайлбал:
1. ЧД-ийн нутаг Телевизийн зам 70-н давхарын замд амины T.Mark-2 маркийн автомашин нь явган зорчигч 10 настай А-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч А нь зам хөндлөн гарахдаа гарц гарамгүй газраар зорчиж байсан байна.

Бага насны хүүхдүүд явж байгаа автомашины зай болон хурдыг баримжаалах чадвар муутай байдгийн дээр гэрлэн болон дуут дохионы утгыг тэр болгон ойлгодоггүй сэтгэл зүйн онцлогтой байдаг. Явж байгаа тээврийн хэрэгслийг тэр дороо л шууд зогсчих мэтээр хүүхдүүд ойлгодог.

Иймд эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалагч та хүүхэддээ замын хөдөлгөөнд сахилга, соёлтой оролцуулах хүмүүжлийг бий болгож, замын хөдөлгөөний наад захын мэдлэг, дадал олгож замын хөдөлгөөнд соёлтой оролцогч ирээдүйн иргэнийг төлөвшүүлэх, хүүхдийн зориулалтын хамгаалалтын суудал, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж хэвшихийг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 2 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 2 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 4 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 4 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 4 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 5 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 6 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 6 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 6 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 7 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 7 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 22 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28