ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДТЭЙ АЖИЛЛАХ АЖИЛТНУУДЫГ БНСУ-Д ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУРГАХААР БОЛОВ


Тэрбээр мөн Монгол Улсын нийгмийн халамжийн бодлого, эрх зүйн орчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн халамжийн чиглэлээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

БНСУ-ын Нийгмийн халамжийн байгууллагуудын үндэсний зөвлөлийн ерөнхийлөгч Со Санг Мок УИХ-ын гишүүн Н.Учралд хүлээн авч уулзан, дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд болон хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах чиглэлээр парламентад идэвхтэй ажиллаж, өөрийн санхүүжилтээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургах хувийн цэцэрлэг байгуулан ажиллуулж байгааг мэдээд сэтгэл догдолсноо илэрхийлэхийн зэрэгцээ БНСУ-ын Нийгмийн халамжийн бодлого, халамжийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар сонирхолтой, дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Талууд мөн хоёр улсын нийгмийн халамжийн бодлогын чиглэлээр харилцан асуулт асууж, санал бодлоо солилцсон юм.

Энэ үеэр Монголоос хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэдтэй ажиллах чинь хүсэлтэй төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагч, ажилтнуудыг БНСУ-д үнэ төлбөргүй сурган, дадлагажуулахаар ярилцлаа. Эхний ээлжинд хоёр албан хаагчийг явуулахаар болсон юм.

Энэхүү уулзалтад БНСУ-ын "Ёнсэ" их сургуулийн Нийгмийн халамжийн танхимын профессор Чой Жае Сунг, Нийгмийн халамжийн байгууллагуудын үндэсний зөвлөлийн Бүс нутгийн халамжийн хөгжлийн төвийн хэлтсийн дарга Бэе До, БНСУ даяар 27 салбартай халамжийн байгууллага болох "Энжилс хевин" төвийн тэргүүн Чо Жүүн Хо зэрэг хүмүүс байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 2 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 2 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 4 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 4 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 4 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 5 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 6 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 6 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 6 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 7 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 7 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 22 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28