СҮҮ ХК ЖИЛД 18 САЯ ЛИТР СҮҮГ МАЛЧИН ӨРХӨӨС ГЭРЭЭГЭЭР АВДАГ БАЙНА


Манай мэдээллийн хөтөлбөр өдөр бүр үзэгчиддээ сайн мэдээг хүргэж байгаа. Өнөөдөр Сүү хувьцаат компанийг онцолж байна. Тус компани нь 2500 гаруй сүү бэлтгэн нийлүүлэх малчин иргэдтэй гэрээтэй ажилладаг. өдөр тутмын хэрэглээ болсон сүүг иргэд худалдан авсанаар эргээд малчин өрхийн санхүүд хөрөнгө оруулалт болж байгаа гэсэн үг юм Тус компани нь нийслэл хотын хүн амыг эрүүл экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангахын тулд малчидтай гэрээгээр ажилладаг. Ингэж гэрээтэй ажиллаж шингэн сүүг нь худалдан авсанаар малчдын хувьд байнгын орлоготой малаас авч байгаа ашиг шимээ өрхийнхөө санхүүд нэмэрлэх ач холбогдолтой юм. Харин эргээд нөгөө талдаа сүү компани хүн амыг нрүүл экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах боломж бүрдэж харилцан ашигтай бизнес эрхэлж байна. удахгүй 60 жилийн ой нь тохиох гэж байгаа ууган үйлдвэр болох сүү хувьцаат компани 80 гаруй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж худалдаанд гаргаж байгаа төдийгүй үндсэн 5 бүтээгдэхүүнийг нийслэлчүүдийн өдөр тутмын хэрэгцээнд зориулан үйлдвэрлэж байна. Мөн энэ жил тус компани монголын хүнсчдийн холбооноос хөдөөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан компаниар шалгарсан байна. тус компани нь малчин өрхөөс зөвхөн сүү аваад зогсохгүй эргээд малыг нь эрүүлжүүлэх, сүргийн шинэчлэл хийхэд нь хувь нэмрээ оруулж өвөл хаврын улиралд малчидруу чиглэсэн өвлийг өнтэй давахад нь туслах зорилгоор сайн үйлсийн аяныг жил бүр зохион байгуулдаг гээд маш олон ажлуудыг малчидтайгаа хамтран явуулдаг байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 2 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 2 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 4 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 4 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 4 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 5 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 6 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 6 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 6 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 7 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 7 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 22 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28