Б.БАТЗОРИГ САЙД ГАДНЫ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙГ ЦААС БИШ АЖИЛ БОЛГОЁ ХЭМЭЭВ


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын "Хамтын ажиллагааны бодлого, чиглэл" зөвлөлдөх уулзалт өнөөдөр амжилттай болж өндөрлөлөө. Засгийн газрын дунд хугацааны бодлого, үйл ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэхэд түншлэлийн хамтын ажиллагааг чиглүүлэх, уялдуулах зорилго бүхий энэ жилийн Зөвлөлдөх уулзалтыг "Хамтын ажиллагааны бодлого, чиглэл" сэдвийн дор Сангийн яам, Үндэсний хөгжлийн газар, НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сантай хамтран зохион байгуулсан юм.

Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбарын нэг болох хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт нийт ажиллах хүчний 53,9 хувь ажиллаж, тус салбарын үйлдвэрлэл дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 31,2 хувийг бүрдүүлж байна. Хүнс, хөдөө аж ахуй , хөнгөн үйлдвэр гэх энэ том салбарт 1991-2017 оны хугацаанд түншлэгч орон, олон улсын байгууллагуудын санхүүжилтийн эх үүсвэрээр нийт 136,4 сая ам долларын 10 төсөл, хөдөөгийн хөгжлийн чиглэлээр 46,8 сая ам.долларын 2 төсөл, үйлдвэрлэл, худалдааны салбарт 152,4 сая ам.долларын 13 төсөл хэрэгжсэн байна.

Салбарын хөгжлийн өнөөгийн түвшин, ахиц дэвшлийг бий болгох, улс орны нийгэм, эдийн засгийн тодорхой хүндрэлтэй цаг хугацааг даван туулахад олон улсын хамтын ажиллагаа, дэмжлэг, хөрөнгө оруулалтын туслалцаатайгаар хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүд тодорхой хувь нэмэр, эерэг нөлөөллөө үзүүлсээр ирсэн. Гэвч зарим тохиолдолд гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүд зузаан тайлан, цаас болон салхинд хийссээр байна. Иймээс салбарын хөгжилд бодитой тус нэмэр болох, үр дүн нь тодорхой харагдахуйц, үйлдвэрлэлийг дэмжсэн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, тэргүүний технологи, туршлагыг түгээн дэлгэрүүлэх тал дээр гадны хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг чиглүүлж ажиллахаа ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг тодотгон илэрхийллээ.

Өнөөдрийн арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч ОХУ, Франц, Герман, Канад, Чех улсын Элчин сайдын яам, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарийн хөгжлийн агентлаг, ЖАЙКА, КОЙКА, ТИКА байгууллагын суурин төлөөлөгчийн газар, Мерси кор, АДРА, Дэлхийн зөн олон улсын байгууллагууд идэвхи зүтгэлтэй, санаачилгатай оролцлоо.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйл ажиллагаа, төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд түншлэлийн хамтын ажиллагаа чухал төдийгүй хамтын ажиллагааны үр өгөөжийн суурь нь хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг үр дүнтэй болгох, хөрөнгө оруулалтыг зөв чиглүүлэх, уялдааг хангах асуудал гэдэг дээр уулзалтын үр дүн төвлөрлөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 44 минутын өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 1 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 1 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 1 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 2 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 2 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 17 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 23 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 23 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 2025/06/28
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27