ЗЭРЛЭГ АН АМЬТДЫГ ХАМГААЛАХ ТҮР БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО


Нийслэлийн хэмжээнд хээрийн төөрсөн ан амьтан асрах, хамгаалах, эмчлэх анхны байр өчигдөр/10.30/ ашиглалтад оржээ. Сүүлийн жилүүдэд нийслэлийн хэмжээнд суурьшлын бүсэд хээрийн ам амьтан нэвтрэх үзэгдэл ихэссэн билээ. Тухай бүрд Нийслэлийн байгаль орчны газраас арга хэмжээ авдаг хэдий ч гэмтэж бэртсэн буга, гөрөөс, галзуу чоно зэрэг амьтдыг асран хамгаалах байрны хувьд асуудалтай байсаар иржээ.

Тиймээс Монголын мэргэжлийн анчдын холбоо болон Хандгайтын байгаль хамгаалах газар хамтран бэртсэн ан амьтдыг асран хамгаалах, түр байр байгуулжээ. Ан амьтдыг арчилж хамгаалаад эргүүлээд байгальд нь тавих зорилготой энэхүү газар нь ойролцоогоор 20 гаруй сая төгрөгийн төсвөөр сарын хугацаатай баригдаж дууссан.

Энэхүү байгууламж нь зэрлэг ан амьтан байлгах гурван тасалгаатай бөгөөд нэг удаадаа дөрвөөс таван буга, хоёроос гурван чоно, арваас хорь орчим шувуу байлгах хүчин чадалтай аж. Нээлтийн үеэр “Амьтны эрх хамгаалах сан"-гаас тэдэнд араатан амьтан зөөвөрлөх тор болон 500 мянган төгрөг хандивласан юм. Мөн Монголын уран дархны “Түмэн эрдэнэс" нэгдсэн холбоо дархчуулынхаа хийсэн бүтээлийг дуудлага худалдаанд оруулж олсон орлогоо хандивлахаар боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 1 минутын өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 3 минутын өмнө
"ДЦС-4"-ийн зүүн урд талын уулзвараас Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвар хүртэлх замыг хаана 9 минутын өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 56 минутын өмнө
Улаанбаатарт бороо орно 1 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 16 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 21 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 21 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 2025/06/28
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27