МАХН МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНД САНААРХАЖ ЭХЛЭВ ҮҮ?


Сүүлийн үед Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлага хууль бусаар хөрөнгөжиж байгаа тухай мэдээлэл олон нийтийн дунд тархах боллоо. Тэгвэл тус холбооны өнөөгийн удирдлагууд энэ нь улс төрийн зорилготой цэвэр гүтгэлэг явуулж байна гэсэн тайлбарыг өгч байна.

Уг нь байгаа үгүй нь барагтай бол мэдрэгдээд байдаггүй байгууллагын нэг нь Монголын Үйлдвэрчний эвлэл. Одоо бол идсэн уусан гэсэн нэр хаягтай л явж байх шиг байна. Өмч хөрөнгө хэрхэн үрэгдэж, гишүүдийн татвараар хуримтлагдаж бий болсон мөнгө гарын салаагаар асгарч байнагэж тус холбооны нягтлан бодогч Гэрэлмаа гэх эмэгтэй анх нийтэд дэлгэсэн. Гэвч үүнийг улстөрийн захиалгат гүтгэлэг гэж байна. : "Үйлдвэрчний эвлэлийн байгууллага бол улс төрийн намуудаас тусдаа үйл ажиллагаа явуулах учиртай тусгай чиг үүрэг бүхий байгууллага. Ийм байхад нэр бүхий улс төрийн нам цаашдын зорилгоо биелүүлэх үүднээс Үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг үзэл санааны хэрэгсэл болгон ашиглахаар зорьж буй харамсаж байна" гэж мэдэгсэн юм.

МҮЭХ-ноос мэдэгдэхдээ энэ дурдагдаа байгаа нам бол МАХН гэдэг нь тодорхой боллоо. МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат "Манай байгууллагын нягтланг ажлаас чөлөөлөгдөх тушаал нь гараагүй байхад өөр байгууллагад шилжүүлж, улмаар нягтлан хүн бичвэл итгэл үнэмшил төрнө гэх үүднээс түүний нэрээр гүтгэлгийн шинж чанартай материалуудыг хэвлэлээр түгээсэн явдал хүртэл гарлаа" гэжээ. Энэ бүхнээс харвал МАХН энэ байгууллагад гар хөлөө нэлээн лав дүрж, нэр нүүрийг нь улс төрийн зорилгодоо ашиглах гэж байна уу гэсэн хар төрж байна.

Ямар ч байсан Үйлдвэрчний эвлэлийн холбоо гэх энэ байгууллага улс зорилгын золиос болох уу гэсэн асуулт олон хүний дунд явж байна. 230 гаруй мянган гишүүнтэй тус байгууллагыг ашиглах, Тэднийг улс төрийн зорилгодоо ашиглах сонирхол МАХН-д байна гэсэн байр суурийг МҮЭХ-ны удирдлагууд мэдэгдэж байгаа юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 40 минутын өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 1 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 1 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 1 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 2 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 2 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 17 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 22 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 23 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 2025/06/28
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27