НИЙСЛЭЛИЙН УСААР ХАНГАХ АЛБАНЫ УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ


Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/11 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Гамшгаас хамгаалах усаар хангах албаны удирдах бүрэлдэхүүний сургалтыг Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ус сувгийн удирдах газрын "Сургалт судалганы төв"-д 6 цагийн багтаамжтайгаар 2 үе шаттайгаар зохион явуулав.

Сургалтанд Ус сувгийн удирдах газар ОНӨҮГ, түүний харьяа байгууллагуудын штабын бүрэлдэхүүний нийт 24 хүн хамрагдсан байна.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа А.Дашням, ахлах мэргэжилтэн хошууч, Ц.Эрдэнэчимэг, ахлах мэргэжилтэн ахмад Э.Батбаяр нар Монгол Улсын "Гамшгаас хамгаалах тухай", "Галын аюулгүй байдлын тухай" хууль болон бусад заавар, журмыг хэрэгжүүлэх, албаны "Гамшгаас хамгаалах төлөвлөгөө"-ний хэрэгжилт, гамшгаас хамгаалах албаны бэлэн байдлыг үнэлэх, мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх зорилгоор гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг зохион байгуулах зэрэг сэдвүүдээр нийслэлийн Гамшгаас хамгаалах усаар хангах албаны удирдлагын үүрэг, Тусгай зориулалтын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний гүйцэтгэх үүрэг, бусад албадтай харилцан ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өгсөн.

Мөн Усаар хангах албаны удирдах бүрэлдэхүүнийг газар хөдлөлтийн улмаас Улаанбаатар хотын цэвэр усан хангамжийн шугам сүлжээний 70 орчим хувь нь гэмтэж, 8000 иргэнийг нүүлгэн шилжүүлж хуарагнуулсан, их хэмжээний ойн түймэр гарсан тухай 3 цагийн байдалд ажиллуулан дадлага олголоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

1234


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 22 минутын өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 25 минутын өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 31 минутын өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 1 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 1 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 16 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 22 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 22 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 2025/06/28
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27