АВТОМАШИНЫ ДУГААРЫН ДАВХАРДАЛ, НАЙМААНЫ ХУУЛЬ БУС ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООНО


Зам, тээврийн хөгжлийн сайдын ээлжит шуурхай өнөөдөр хуралдаж, салбарын хэмжээнд хийгдэж буй ажил, тулгамдаад буй шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаа хэлэлцлээ. Өмнөх шуурхай хурлын үеэр сайдаас өгсөн үүргийн дагуу Улаанбаатар төмөр зам ХНН зорчигч үйлчилгээний вагонуудад утаагүй түлш ашиглах талаар судалгаа хийсэн бөгөөд шахмал түлш хэрэглэх боломжтой хэдий ч үнэ өртгийн хувьд харьцангуй өндөр өртөгтэй байгааг дуулгалаа.

"Мэргэшсэн жолоочийн үнэмлэх гаргаж өгнө" гэх зартай холбоотой хууль бус үйлдэл болон автомашины дугаарын давхардал, наймаа зэргийг нэн яаралтай таслан зогсоож, хатуу арга хэмжээ авч, хариуцлага тооцохоос гадна шаардлагатай тохиолдолд олон нийтэд зарлах хүртэл арга хэмжээ авч ажиллахыг салбарын сайд Д.Ганбат холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Түүнчлэн төлбөр хураах цэгтэй холбоотой асуудал, товчоо орчимд түгжрэл, дараалал үүсч байгаа иргэдийн гомдол, саналд онцгой анхаарал хандуулж, төлбөр хураах үйл ажиллагааг бэлэн мөнгөөр бус цахим картаар, автоматаар бүртгэдэг болох системд шилжих ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өглөө. Мөн тэрээр салбарын хэмжээнд "Нэг хүн-Нэг бүтээлч ажил" санаачлагын хүрээнд шинэ санал санаачлага, бүтээлч ажлын гүйцэтгэл, тайланг үнэлж дүгнэх үүргийг холбогдох газрын дарга нарт өгч шинэ бүтээл, санал санаачлагыг бодлогоор дэмжинэ хэмээн онцоллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Днжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 57 минутын өмнө
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 1 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо 13 цагийн өмнө
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов 15 цагийн өмнө
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно 18 цагийн өмнө
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 21 цагийн өмнө
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна 21 цагийн өмнө
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно 21 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав 21 цагийн өмнө
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй 23 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ 23 цагийн өмнө
 “Монголд хуурамч тамхи байдаггүй” гэдэг судалгааны дүн гарчээ 23 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 23 цагийн өмнө
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ Өчигдөр
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө Өчигдөр
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ Өчигдөр
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа Өчигдөр
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ Өчигдөр