Багшийн цалинг нэмэгдүүлж, амьжиргааны түвшинг нэмэх шаардлагыг энэ сарын 17-нд Засгийн газарт хүргүүлсэн. Мөн түр хороо байгуулаад байгаа билээ. Тэд Засгийн газарт 2017 оны 9 дүгээр сард багтаан багшийн цалингийн доод хэмжээг 1.6 сая төгрөгт хүргэх, багшийг төрийн жинхэнэ албан хаагчийн ангилалд хамруулах шаардлагыг өгсөн. Гэвч засгийн газраас багш нарын цалинг 2018 онд нэмэхэд нэг тэрбум төгрөг шаардлагатай. Цаашид багш нарын цалинг нэмж, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэхэд анхаарна гэсэн хариу өгчээ. Харин багш нар энэ хариуг тодорхой бус хэмээн үзсэн учраас Сүхбаатарын талбайд 10 мянга гаруй багш жагсаж байна. Үүнээс гадна улсын хэмжээнд 35 мянга гаруй багш цалингаа нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна