ТУУЛ ГОЛ ОРЧМЫН 9 ТОНН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭЖЭЭ


Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс Туул, Улиастайн гол орчмыг цэвэрлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ. Энэ сарын 5-ны өдрөөс эхэлсэн Туул, Улиастайн гол дагуух хог хаягдлын цэвэрлэгээний аян өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна..

Дүүргийн харьяа хэлтсүүд буюу Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн төв, Улаан загалмайн хороо, Насан туршийн боловсролын төв, Татварын хэлтэс, Биеийн тамир, спортын хороо, Статистикийн хэлтэс, Дотоод аудитын газар, Усан спортын сургалтын төв их цэвэрлэгээнд оролцлоо. Мөн Зэвсэгт хүчний Жанжин штабын Хужир-булангийн 015, Налайх дүүргийн 014, 337, 350, 353 дугаар цэргийн ангийн офицер ахлагч нар болон хугацаат цэргийн нийт 330 албан хаагч, нийт 550 гаруй хүн оролцож 9 тонн хог хаягдлыг цэвэрлэв.

Дашрамд мэдээллэхэд, Туул голын хог хаягдал цэвэрлэх аян ирэх сарын 16-ны өдөр дуусах юм. Иймд тухайн өдрийн гол орчмын хог хаягдлыг цэвэрлэх цэвэрлэгээнд иргэд, аж ахуй нэгж байгууллагыг идэвхтэй оролцож эрүүл, таатай орчинд амьдрахыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, Нийтийн аж ахуйн хэлтсээс уриаллаа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ 27 минутын өмнө
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 61 хувьд хэвийн байна 44 минутын өмнө
Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ 54 минутын өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ 1 цагийн өмнө
Айлчлалтай холбоотой зарим замыг түр хаана 1 цагийн өмнө
Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүлж долоо дахь алтан медалиа гардан авлаа 2 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад өнөөдөр айлчилна 2 цагийн өмнө
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9446 болжээ 2 цагийн өмнө
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 76 өргөдөл, гомдлыг хүлээн авсан 2 цагийн өмнө
"Оргил" худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ 3 цагийн өмнө
Ирэх долдугаар сарын 6 хүртэл халуун ус хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Улаанбаатар 33 градус хүрч хална 3 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 19 цагийн өмнө
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү 19 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ 21 цагийн өмнө
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье 21 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо 21 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 21 цагийн өмнө
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 23 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 23 цагийн өмнө