СУРГУУЛИУДЫН АВТОБУСНУУДАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА


Замын цагдаагийн алба, Нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн боловсролын газрууд хамтран ерөнхий боловсролын сургуулийн автобусуудад энэ сарын 28- 30-ны өдрүүдэд хяналт шалгалт хийх ажээ.

Уг арга хэмжээний хүрээнд Авто тээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, Авто тээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлага MNS 4598:2011 стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор улсын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийг техникийн улсын үзлэгт хамрагдсан байдал шалгах юм. Мөн техникийн бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж, гэрэлтүүлэх хэрэгсэл, дагалдах хэрэгсэл, иж бүрдэл хангагдсан эсэхийг шалгаж зөрчлийг арилгуулж хариуцлага тооцож ажиллана.

Шалгалтаар дараах стандарт, шаардлагыг шалгаж, зөрчлийг арилгуулна гэв.

Үүнд:
1. Авто тээврйин тухай хуулийн 17-р зүйлд заасны дагуу автотээврийн техникийн хяналтын
үзлэгт хамрагдсан байдал,
2. Замын хөдөлгөөний дүрэмд заасан ашиглахыг хориглосон гэмтэлтэй эсэхэд хяналт тавих
3. Ачаа тээвэрлэх журмын хэрэгжилт, үүнд автомашины бүтээлэг, зуурмаг тээвэрлэгч
автомашины тосгуурыг шалгах
4. Авто тээврийн хэрэгслийн бүх жин ба уртын зөвшөөрөгдөх дээд хэмжээг заасан
хэмжээнээс хэтэрсэн эсэхэд хяналт тавих,
5. Тээврийн хэрэгслүүдийн гадна хэсэг их хэмжээгээр эвдэрсэн буюу өнгө үзэмж илт муудсан,
салхины шил хагарсан, улсын дугаар бүдгэрч арилсан зэрэг зөрчлийг илрүүлж, зөрчлийг
арилгуулах
6. Бензин хөдөлгүүртэй автомашин-Утааны найрлага дахь хорт бодисын, Дизель
хөдөлгүүртэй автомашин-Утааны тортогжилтын зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн
тээврийн хэрэгсэл
7. Авто тээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлагад заасны дагуу гэрэл ойлгогч
наалт наасан байдлыг шалгана.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ 22 минутын өмнө
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 61 хувьд хэвийн байна 39 минутын өмнө
Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ 48 минутын өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ 1 цагийн өмнө
Айлчлалтай холбоотой зарим замыг түр хаана 1 цагийн өмнө
Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүлж долоо дахь алтан медалиа гардан авлаа 2 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад өнөөдөр айлчилна 2 цагийн өмнө
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9446 болжээ 2 цагийн өмнө
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 76 өргөдөл, гомдлыг хүлээн авсан 2 цагийн өмнө
"Оргил" худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ 3 цагийн өмнө
Ирэх долдугаар сарын 6 хүртэл халуун ус хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Улаанбаатар 33 градус хүрч хална 3 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 19 цагийн өмнө
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү 19 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ 21 цагийн өмнө
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье 21 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо 21 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 21 цагийн өмнө
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 23 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 23 цагийн өмнө