АДАПТ төслийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа

О.Шүрэнцэцэг
2025/01/05

“МОНГОЛ ОРНЫ ХӨДӨӨГИЙН ИРГЭДИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ ЧАДАМЖ БОЛОН ЭРСДЭЛИЙН МЕНЕЖМЕНТИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ” (АДАПТ) ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ ӨНӨӨДӨР /2025.01.07/ БОЛЛОО.

Удирдах хорооны хурлыг БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга даргалан явууллаа. Хурлаар төслийн 2024 оны үйл ажиллагааны хэрэгжилтийн тайланг сонсож, 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталсан юм.

Энэхүү төслийг Уур амьсгалын Ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар аймгуудад хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд 2022-2024 онд 1,604 га талбайд татмын ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа, 3000 гаруй га талбайд бэлчээрийн менежментийн үйл ажиллагааг хэрэгжүүлж, онцгой үед ашиглах өвс, тэжээлийн 45 агуулах барьж байгуулан засварлаж, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор нийт 99 худаг гаргаж, отрын бүс нутагт 7 худагт засвар хийх ажлыг гүйцэтгэсэн байна.

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэс болсон гол, мөрний урсац бүрэлдэх эх, голын татмын дагуу ойжуулалт нөхөн сэргээлтийн ажлыг Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар аймагт зөвхөн 2024 онд нийт 900 га талбайд хийж 940 000 мод тарьж ургуулсан нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд томоохон хувь нэмэр оруулж байна.

Төслийн тухай мэдээлэл авах: https://gcf-rural.mn/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 18 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 18 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 20 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 20 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 20 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 21 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 22 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 22 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 22 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 23 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 23 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 2025/06/29
Нийслэлд +31 градус дулаан байна 2025/06/29
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28