Лос-Анжелесын түймрийг унтраахад Япон улс 2 сая ам.долларын тусламж үзүүлэхээр болжээ

Ж.Булганаа
2025/01/15

Лос-Анжелесын тойрогт дэгдсэн ойн түймрийг унтраахад Японы Засгийн газраас АНУ-д 2 сая ам.долларын тусламж үзүүлэхээр төлөвлөж байгаа тухай NHK телевиз мэдээлжээ.  

Япон улс Америкийн Улаан загалмай нийгэмлэгээр дамжуулан тусламж үзүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ талаар удахгүй мэдэгдэл хийх гэж байна. Мөнгөн тусламжийг байгалийн гамшигт нэрвэгдэгсдэд зориулсан орон байр барих, хоол хүнс, сэтгэл зүйн тусламж болон бусад дэмжлэг үзүүлэхэд зарцуулна гэж холбогдох албаныхан найдаж байна.

Саяхан Ерөнхий сайд Шигэрү Ишиба "Калифорнид ойн түймэр дэгдсэн гүнээ харамсаж байгаагаа илэрхийлээд, энэ хүнд хэцүү цаг үед бид Америкийн ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байна" гэж X хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын тангараг өргөх ёслол ирэх долоо хоногт болох гэж буй энэ үед Токиогийн засаг захиргаа Вашингтонтой нягт харилцаатай гэдгээ дотооддоо болон олон улсын тавцанд харуулахыг зорьж байгаа бололтой. 



0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 1 минутын өмнө
"ДЦС-4"-ийн зүүн урд талын уулзвараас Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвар хүртэлх замыг хаана 7 минутын өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 54 минутын өмнө
Улаанбаатарт бороо орно 1 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 16 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 21 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 21 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 2025/06/28
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 2025/06/27