Утааны сонсголын урьтал болгож гурван сэдвээр дэд хэлэлцүүлэг хийнэ

Ц.Цэрэнбадам
2025/01/13

Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн,  "Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж, сонсгол явуулах өдрөөс өмнө дэд хэлэлцүүлэг хийх товыг баталсан. Агаарын бохирдол, утаа ба хүн амын эрүүл мэнд гэх сэдвээр нэг дэд хэлэлцүүлэг хийнэ. Хоёрдахь дэд хэлэлцүүлгийн сэдэв нь, эрх зүйн орчин, бодлогын баримт бичиг, шийдвэрүүдийн үр дүн, төсвийн зарцуулалт байна. Мөн зуух түлшний технологи гэсэн сэдвээр гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ. Долоо хоног бүрийн лхагва гарагт 14:00-18:00 цагийн хооронд дэд хэлэлцүүлгийг хийнэ. Бид оролцох хүсэлтэй иргэдийн саналыг авсан. Энэ долоо хоногийн лхагва гарагт "Агаарын бохирдол ба эрүүл мэнд" сэдвээр хэлэлцүүлэг хийнэ. Бодитой судалгаа, мэдээллийг та бүхэнд сонсгоно. Монголын эрдэмтнийн хийсэн тоймыг хүргэх юм. Агаарын бохирдол бүрэлдэж байгаа ургийн өсөлтөд хамгийн түрүүнд нөлөөлж, дутуу төрөлт, дутуу бойжилттой холбогддог. Урт хугацаандаа хорт хавдар үүсгэх нөхцөл үүсгэж байгаа эсэх талаар мэдээлэл сонсоно. Эхний сонсголыг УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд ахална. Дараагийн хэлэлцүүлэг ирэх долоо хоногийн лхагва гарагт болно. Мөн өдөр "Зуух, түлшний хяналт, стандартын асуудал" сэдээр хийх бөгөөд хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн З.Мэндсайхан даргалж явуулна. Харин гурав дахь дэд хэлэлцүүлэг "Эрх зүйн орчин" санхүү, хариуцлага" сэдвээр явуулна. Энэ бол маш өргөн хүрээтэй, чухал сэдэв. Энэ хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар ахалж, явуулна" гэв.  



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 28 минутын өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 31 минутын өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 37 минутын өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 1 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 1 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 16 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 22 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 22 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 2025/06/28
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27