ГССҮТ: Өдөрт 350-450 хүн яаралтай тусламж үйлчилгээ авч байна

Ц.Цэрэнбадам
2025/01/13

Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-д өчигдөр /2025.01.12/ бэртэж гэмтсэн гэх 383 хүн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авчээ. Үүний 137 нь бага насны хүүхэд байна. Энэ мэтчилэн тус эмнэлгээс өдөрт 350-450 орчим хүн яаралтай тусламж, үйлчилгээ авдаг байна. Тухайлбал, нэг өдөрт 305 хүн яаралтай тусламж үйлчилгээ авсны 105 нь бага насны хүүхэд байгаа юм. Ерөнхий боловсролын сургууль амарсан энэ үед хүүхдийг насанд хүрээгүй ах эгчээр нь харуулах, харгалзах хүнгүй үлдээснээс үүдэж хүүхэд гэмтэж бэртэх тохиолдол нэмэгдэж байгааг ГССҮТ-өөс мэдээлэв.

Гэмтэл согог судлалын үндэсний төвд сүүлийн гурван жилийн хугацаанд 157 мянган хүүхэд осол, гэмтэлд өртөж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.

Тэдний 53 хувь нь буюу 83 мянга нь гэртээ байхдаа осолд өртсөн гэсэн судалгаа байна. Мөн өнгөрсөн оны эхний хагас жилд 3592 хүүхэд гэртээ байхдаа түлэгдэж гэмтжээ.

Тиймээс сурагчдын амралт үргэлжилж буй энэ үед хүүхдийг ахуйн осол бэртлээс урьдчилан сэргийлэхийг эмч мэргэжилтнүүд сэрэмжлүүлэв. Тухайлбал, халуун хоол цайг хүүхэд хүрэхээргүй газар тавих мөн зуухны тагийг түгжээтэй байлгах, хурц иртэй зүйлсийг хүүхдээс хол байлгахыг ГССҮТ-өөс анхааруулав.

бичвэр нарын зураг байж магад


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 2 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 2 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 3 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 4 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 4 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 5 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 5 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 5 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 6 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 6 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 7 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 22 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28