О.Хуншагай: 2024 онд тээврийн хэрэгслийн албан татвараа төлөөгүй иргэд хуучин үнээрээ төлнө

О.Шүрэнцэцэг
2025/01/10

Улаанбаатар хотод авто тээврийн хэрэгслийн албан татвар болон авто зам ашигласны төлбөрийг нийслэлийн ИТХ-ын 2024 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн тогтоолоор энэ оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлсэн. Уг тогтоол хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор авто тээврийн хэрэгслийн албан татварын хувь хэмжээний талаар нийслэлийн Татварын газрын Төсвийн орлого, удирдлагын хэлтсийн татварын улсын байцаагч О.Хуншагайгаас тодрууллаа.

-НИТХ-аас баталсан 2024 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн тогтоолоор авто зам ашигласны төлбөрийг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлсэн.  Авто тээврийн хэрэгслийн албан татвар яаж нэмэгдсэн гэдгийг тодорхой хэлж өгөөч?

-Авто тээврийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу 2001 хүртэлх мотортой тээврийн хэрэгсэл хамгийн дээд хэмжээ нь 144 мянган төгрөг татварт төлнө. Энэ нь уг тээврийн хэрэгслийн цилиндрийн багтаамжийн чадлыг 72 төгрөгөөр үржүүлж төлж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 2001 хүртэлх цилиндрийн багтаамжтай тээврийн хэрэгсэлд ногдох татвар нэг см.куб багтаамж тутамд 72 төгрөг байна. Харин 2001-3001 хүртэлх мотортой тээврийн хэрэгслийн цилиндрийн багтаамж тутамд ногдох татвар 81 төгрөг, 3001 болон түүнээс дээш мотортой бол 99 төгрөг болж нэмэгдсэн.

-Түгээмэл байдаг “Приус 20” автомашины тухайд жишээ болгоод татварын хэмжээг тайлбарлавал?

-Жишээлбэл, “Приус 20” автомашин 1500 мотортой гэвэл өмнөх 2010 оноос хойш 2024 оныг хүртэл хэрэгжиж байсан зохицуулалтаар цилиндрийн багтаамжаас шалтгаалсан ногдох татвар 24 төгрөг байсан. 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж байгаа тарифаар жилд нэг удаа 108.000 төгрөг төлнө. Өөрөөр хэлбэл, 1500 цилиндрийн багтаамжийг 72 төгрөгөөр үржинэ гэсэн үг.

-Авто тээврийн хэрэгслийн албан татварыг хэзээ төлж барагдуулах ёстой вэ?

-Иргэд хуульд заасан хугацаанд буюу тавдугаар сарын 31-нийг дуустал тээврийн хэрэгслийн татварыг төлөх үүрэгтэй.

-Авто тээврийн хэрэгслийн албан татвараа хаана хандаж төлөх вэ?

-Тээврийн хэрэгслийн албан татварыг И-Монголиа, Гэрэгэ киоск, smartcar.mn, autobox.mn албан сайтууд болон etax, Ebarimt, арилжааны банкны аппликэйшн зэргийг ашиглан цахимаар төлөхөөс гадна банкны салбаруудад хандаж, төлөх боломжтой. Мөн тээврийн хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөр зэргийг дээрх хуулийн хугацаанд нь багтаан хуваан төлж болдог.

Түүнчлэн нэмж хэлэхэд, нэмэгдсэн зохицуулалт энэ оноос хэрэгжиж эхэлж байгаа учраас тээврийн хэрэгслийн 2024 оны албан татварыг төлөөгүй иргэд 2025 онд нэмэгдээгүй үнээр татвараа төлнө.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
2
liked
1
love
3
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 5 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 5 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 7 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 7 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 7 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 8 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 9 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 9 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 9 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 10 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 10 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28