Үндсэн хуулийн өдөрт зориулсан эсээ бичлэгийн уралдаанд шалгарсан хүүхдүүдэд шагнал гардууллаа

Б.Нямсүрэн
2025/01/09

Монгол Улс шинэ Үндсэн хуулийг баталсны 33 жилийн түүхт ой, байнгын ажиллагаатай парламентын тогтолцоо бий болсны 35 жилийн ой энэ жил тохиож байна. Жил бүрийн 01 дүгээр сарын 13-ны өдрийг Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр болгон улс орон даяар тэмдэглэдэг уламжлалтай. Тус өдрийг тохиолдуулан УИХ-ын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс оюутан залуус, сурагчдын дунд зохион байгуулсан эсээ бичлэгийн уралдаанд шалгарсан хүүхдүүдэд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, УИХ-ын Тамгын газрын тэргүүн дэд дарга Ч.Ариунхур, дэд дарга Э.Лхагва нар өнөөдөр (2025.01.09) шагналыг гардууллаа.

Уралдаанд нийслэлийн 9 дүүрэг, аймаг сумдаас нийт 140 гаруй бүтээл ирүүлснээс “Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс” гэсэн сэдвээр МУИС-ийн Бизнесийн сургуулийн маркетингийн хөтөлбөрийн дөрөвдүгээр түвшний оюутан С.Маралгуа түрүүлж, СЭЗИС-ийн эрх зүйн хөтөлбөрийн дөрөвдүгээр түвшний оюутан Р.Анхзаяа 2-р байрт, МУИС-ийн ХЗС-ийн эрх зүйн хөтөлбөрийн гуравдугаар түвшний оюутан Э.Баярсайхан 3-р байр эзэлжээ.

Харин “Үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх соёлын уламжлал” сэдвээр Отгонтэнгэр их сургуулийн эрх зүйн хөтөлбөрийн дөрөвдүгээр түвшний оюутан Т.Маргад-Эрдэнэ түрүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн 11в ангийн сурагч Э.Цэлмэг, 20 дугаар сургуулийн 11д ангийн сурагч А.Золзаяа нар удаалжээ. Тусгай байрын шагналыг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн хөтөлбөрийн дөрөвдүгээр түвшний оюутан Ш.Сумъяахүү, нийслэлийн ерөнхий боловсролын “Эрдмийн өргөө” сургуулийн 11и ангийн сурагч А.Энэрэл, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар сургуулийн 11д ангийн сурагч Н.Янжинлхам хүртэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 11 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 11 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 13 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 13 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 13 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 14 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 15 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 15 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 15 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 16 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 16 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28