Газар хөдлөлтийн улмаас 126 хүн нас барж, 188 хүн гэмтжээ

Ц.Цэрэнбадам
2025/01/08

Хятадын баруун өмнөд нутгийн Төвөдийн өөртөө засах оронд мягмар гарагийн өглөө буюу Бээжингийн цагаар 09:05 цагт 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлт боллоо.

Газар хөдлөлтийн улмаас Хималайн нурууны хойд энгэрт олон мянган байшин барилга нурсны улмаас одоогоор 126 хүн нас барж, 188 хүн гэмтэж бэртсэн байна.

Шигазэ хотын Динри хошууны Цого сууринд голомт нь бүртгэгдсэн бөгөөд голомтоос 20 км-ийн эргэн тойронд 27 тосгон, 6900 орчим хүн амьдардаг аж.

Тухайн голомтын ойролцоо 3609 байшин нурж, нурангид дарагдсан 407 хүнийг аварч, байгалийн гамшигт өртсөн 30 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн гэж мэдээллээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин байгалийн гамшигт өртсөн бүсэд хүмүүсийн амь насыг аварч, гарз хохирлыг багасгахын тулд бүх хүчээ дайчлан ажиллахыг үүрэг болгосноор Шадар сайд Жан Гуочин байгалийн гамшигт нэрвэгдсэн бүсэд аврах, тусламж үзүүлэх ажиллагааг удирдан зохион байгуулж байна.

Хятадын төв Засгийн газрын эрх баригчид газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутагт майхан, өвлийн хүрэм, хөнжил, эвхдэг ор зэрэг гамшгаас аврах 22 мянга орчим эд зүйл, мөн өндөр газар болон хүйтэн бүс нутагт ажиллахад шаардлагатай тусламжийн хэрэгслүүдийг илгээжээ. 

Эх сурвалж: https://www.reuters.com/
https://nema.gov.mn/post/163219


0
angry
0
care
0
haha
0
liked
2
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 11 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 11 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 13 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 13 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 13 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 14 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 15 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 15 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 15 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 16 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 16 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28