Сөүл дэх Монгол Улсын ЭСЯ сэрэмжлүүлэг гаргалаа

Ц.Цэрэнбадам
2025/01/06

Өмнөд Солонгосын Сөүл хотын Юнсан дүүргийн Ханнам хорооны нутаг дэвсгэрт жагсаал цуглаан ихээр зохион байгуулагдаж, иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдэж, замын хөдөлгөөний түгжрэл үүсч байгаатай холбоотойгоор Сөүл дэх Монгол Улсын Элчин сайдын яамнаас анхааруулга зөвлөмж гаргалаа.

Тодруулбал, жагсаал цуглаан, хөл хөдөлгөөн ихтэй байгаа үед Консулын үйлчилгээ авахаар зорин ирэх иргэд ажлаа сайтар төлөвлөн ирэхийг хүссэн байна.

Эргэн сануулахад, өнгөрсөн сарын 3-нд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл дайны онц байдал зарлаж, удалгүй цуцалсны дараа тус улсын сөрөг хүчин, иргэд эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн. Улмаар Юн Сук Ёлын импичментийг зарласны дараа Өмнөд Солонгосын ерөнхий сайд Хан Дак Сү ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр шууд ажиллаж эхэлсэн билээ. Гэвч одоог хүртэл иргэдийн эсэргүүцлийн жагсаал намжаагүй бөгөөд сүүлийн өдрүүдэд жагсагчдын тоо эрс нэмэгдэж байгаа юм.

Тиймээс Гадаад харилцааны яамнаас тус улсад болж байгаа жагсаал цуглаантай холбоотой анхааруулга зөвлөмжийг гаргаад байна.

0
angry
1
care
1
haha
11
liked
1
love
3
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 18 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 18 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 20 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 20 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 20 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 21 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 22 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 22 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 22 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 23 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 23 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 2025/06/29
Нийслэлд +31 градус дулаан байна 2025/06/29
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28