БЗС-ийн 5.9 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгджээ

Ц.Цэрэнбадам
2025/01/06

Боловсролын зээлийн сангаас олгогдсон зээл, тэтгэлгийг шалгах ажлын хүрээнд гадаад улсын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрт хамрагдсан 2288 суралцагчид зээл тэтгэлэг олгосон материалтай танилцаж, үүнээс 941 суралцагчийн 47.1 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлсөн үндэслэлтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар УЕПГ-аас мэдээллээ. 

Өнөөдрийн байдлаар 2115 суралцагчийн хувийн хэрэг, материалд үзлэг хийж, суралцагч болон түүнийг төлөөлөх 1652 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 900 орчим зөрчлийг илрүүлсэн байна. Тухайлбал,

-Сайдын тушаалд заагдсан хугацаанаас хэтрүүлэн санхүүжилт олгосон,

-Боловсролын зээлийн сантай гэрээ байгуулаагүй, сайдын тушаалд нэр заагдаагүй иргэдэд санхүүжилт олгосон,

-Суралцагчийн хувийн данс руу шилжүүлсэн,

-Сайдын тушаалд заагдсан сургуулиас өөр сургуулийн данс руу шилжүүлсэн зэрэг зөрчлүүд илэрсэн.

Мөрдөн шалгах ажиллагаа дууссан хэргээс “Сургалтын төрийн сангийн нэр бүхий албан тушаалтан нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн төрсөн хүүтэй гадаад орны дээд боловсролын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээг байгуулсан боловч сайдын тушаал, гэрээнд заагдаагүй сургуульд суралцуулсан, барьцааг хүчингүй болгож давуу байдал бий болгосон” хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд нэр бүхий шүүгдэгчийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан шийдвэрлэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Боловсролын зээлийн сангаас тэтгэлэг олгогдсон 345 суралцагчийн 1.8 сая ам.доллар /5.9 тэрбум төгрөг/-ын зээл эргэн төлөгдсөн байна.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт 31 градус дулаан байна 5 минутын өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 18 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 19 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 20 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 20 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 20 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 21 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 22 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 22 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 22 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 23 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 23 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 2025/06/29
Нийслэлд +31 градус дулаан байна 2025/06/29
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28