Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Туулын хурдны замын төслийн ажилтай танилцлаа

О.Шүрэнцэцэг
2025/01/05

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Ерөнхий сайдын дэргэд Шуурхай штаб байгуулсан. Өнөөдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 5-ны ням гарагт тус Шуурхай штаб хуралдаж Туулын хурдны замын төслийн ажлыг эрчимжүүлэхээр боллоо. Хурлын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарын хамт Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажиллалаа.

Туулын хурдны замын барилга угсралтын ажлын тендерийг энэ сард зарлаж, бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сард эхлүүлж, хоёр жилийн хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Тус зам нь Налайхын дөрвөн эгнээ авто зам буюу Баянзүрхийн гүүрээс эхэлж, Сонгинохайрхан дүүргийн нутагт орших баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжилнэ. Туулын хурдны зам баригдсанаар Улаанбаатар хотыг тойрон гарах тасралтгүй хөдөлгөөн бий болж, түгжрэл буурна гэж тооцоолж байна.



 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар 2025 онд Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад төвлөрч ажиллана. Ерөнхий сайд Шуурхай штабыг удирдана. 2025 онд Улаанбаатар хотод хийгдэх бүтээн байгуулалтуудын томоохон хэсэг Туулын хурдны зам. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсөн. Хотын удирдлагууд 24 сард багтаан хийж дуусгана гэж танилцуулсан. Энэ хугацаанаас наана ашиглалтад оруулахаар шахаж ажиллана. Босоо тэнхлэгийн зам мөн баригдаж Туулын хурдны замтай огтлолцоно. Төлөвлөсөн ажлаа хийнэ, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллана гэж мэдэгдлээ.
 


“Хамтарсан Засгийн газрын хөтөлбөрийн хамгийн том зорилт бол түгжрэл, утааг бууруулах. Тиймээс хөрөнгө оруулалтын бодлогыг Улаанбаатар хотруу чиглүүлж байна. Эхний том төсөл нь Туулын хурдны зам. Энэ сард ажил нь эхэлж байна. Мөн Улаанбаатар хотын гэр хорооллыг холбосон тойрог хурдны замыг 2028 онд ашиглалтад оруулна. Зураг төсвийн ажил хийгдэж байгаа. Зургаан сар гэхэд тендер шалгаруулалт явагдана. Гэр хорооллыг орон сууцжуулах ажил мөн зэрэгцээд явна” гэж Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр ярилаа.


0
angry
0
care
3
haha
2
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 18 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 18 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 19 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 20 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 20 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 21 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 21 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 21 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 22 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 22 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 23 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 2025/06/29
Нийслэлд +31 градус дулаан байна 2025/06/29
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28